12.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 17, 2024

Нийгэм

“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Эл өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилга өрнүүлдэг. Монгол Улсад...

Хамгийн том “Хүннү” дээлийг олон нийтийн хүртээл болгов

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр боллоо. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монголчууд өөрийн түүх соёлын онцлогоо дэлхий дахинд сурталчлах боломж Үндэсний их баяр наадмын өдрүүдэд...

IPO гаргах ажлын хэсгийнхэн амралтгүй ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрөгч оны зургадугаар сард УИХ-аас гаргасан 73 дугаар тогтоол буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хэлбэрээр гаргах ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Тодруулбал, энэ сарын 11-ны өдрөөс эхлэн IPO гаргах ажлын хэсгийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусахаар болжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүдээр ороход л тэнд завгүй...

Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ

Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай...

Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхааруулж байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө...

“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээгдлээ

Монголын Үндэсний музейд өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор үзмэрүүд болох “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус музей өөрийн сан хөмрөг дэх үзмэрээс үзэгч олонд толилуулдаг уламжлал ёсоор энэ удаа Монголын олон газар нутгийн уран дархчуулын ухаан, нүд, гарын ураар бүтээсэн үе үеийн 170 гаруй үзмэрийг дээжлэн дэлгэн тавьжээ. Монголын ард түмний хэдэн мянган жилийг дамнан хойч үедээ уламжлуулж ирсэн эдийн болон оюуны...

Охидыг хар тамхинд мансууруулаад, хүчинддэг гэх залуус эхнээсээ тайлбар хийж эхэллээ

Олны танил эрхмүүд болон улс төрчдийн  хүүхдүүд хар тамхи хэрэглэн охидыг хүчинддэг тухай ноцтой мэдээллийг Г.Номуундарь охин дэлгээд байгаа билээ. Уг мэдээллийн дагуу "Цэнхэр үст" хэмээх хочит Цэрэн нүүр номын хуудсаараа хэд хэдэн мэдээллийг дэлгэсэн юм. Үүн дунд тэрбээр  "Охидуудыг хар тамхинд мансууруулаад хүссэнээрээ бие, сэтгэлийн зугаа цэнгэл эдэлдэг гэх залуус" хэмээгээд таван залуугийн гэрэл зургийг нийтэлсэн байсан юм. Тэгвэл үүн дунд цахим ертөнцийн...

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ариутгалын төв тасаг, нян судлалын лаборатори байгуулав

Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлалаа. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус эмнэлэгт барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708.8 сая төгрөгийн өртөгтэй, 29 нэр төрлийн тоног...

Улаанбаатарт шинээр баригдаж байгаа дөрвөн гүүр 2020 онд иж бүрэн ашиглалтад орно

Нийслэл хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 4 том гүүрийн барилгын шинэчлэлийн ажил хийгдэж байна. Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг шинээр барих төслийн ажлын талбайд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг очлоо. Гүүрийн барилга шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК ажиллаж байна. Гүүрийн барилгын ажил энэ оны 5 сард эхэлсэн юм. Баянзүрхийн үндсэн гүүр 321 м, өргөн 22.6 метр. Тээврийн хэрэгсэл 4 эгнээгээр зорчих боломжтойгоос...

Дуучин Э.Чулуунчимэгийн охинтойгоо дуулсан дууны клип цацагдлаа

Дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дуугаа дүрсжүүлж  сонсогчдын хүртээл болголоо. “Хамгийн гоё хайр” дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг Б.Мөнхжаргал зохиож клипийг “Хишиг продакшн” бүтээжээ. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар “Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”дуугаа өргөн барьж байна. Энэ ертөнцийн хамгийн гоё хайр бол эх үрийн хайр билээ.Бүх сайхан ээжүүд энхрий бяцхан үрс бүхний хамгийн хайртай дуу болоосой гэж бодож байна”гэв. https://www.youtube.com/watch?v=4pq2wLQvyK0  
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
12.1 ° C
12.1 °
12.1 °
62%
5kmh
40%
Бям
12 °
Ням
19 °
Дав
24 °
Мяг
17 °
Лха
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ