Барилгын орчны аюулгүй байдал, стандартын талаар зөвлөлдлөө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох суурь нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улмаар эхний ээлжийн есөн бүлгийн 38 стандартыг хэлэлцэн баталж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Энэхүү хэм хэмжээ, стандартыг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болон...
100 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛАВ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өнөөдөр “100 хоногийн ажлын тайлан”-гаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлангийн арга хэмжээнд байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нар болон мэргэжилтнүүд оролцож, иргэд, олон нийтийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өгч ажиллав. /2022.04.28/Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог...
Ц.Мөнхтуяа: Багш нар цаашид хугацаагүй ажил хаяна
"Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдөр багш нар ажил хаялт зарлаж байгаа юм. Энэ талаар "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос энэ талаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар ажил хаялтад нийслэлийн ЕБС-тйн багш нарын 43 хувь, СӨБ 28 хувь, улсын хэмжээнд ЕБС-ийн 56 хувь, СӨБ-ийн багш ажилчдын 23 хувь нь...
Эрүүл мэндийн сайд харьяа эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр харьяа эмнэлгүүдийн дарга нарыг хүлээн авч уулзаж дараах үүрэг чиглэлийг өглөө. Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтны харилцаа хандлагатай холбоотой 5005 санал гомдол 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл иржээ. Энэ нь тус төвд ирж буй санал хүсэлтийн 3 дугаарт жагсаж байна. Дээрх гомдол тус бүрийг хүлээн авч холбогдох газруудад...
Гарааш чөлөөлсөн 85 байршилд тохижилтын ажил хийгээд байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их...
Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үйлчилнэ
Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр нийтийн тээврийн автобус Хүй долоо худаг руу үйлчлэх юм байна.
Тодруулбал, наймдугаар сарын 04-ний өдрийн өглөө 09:00 цагаас эхлэн Таван шарын автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явах бол 05-ны өдөр 08:00-цагаас эхлэн тус тус явна. Харин 21:18 минутад сүүлийн автобус Хүй долоон худгаас...
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй
Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон.
Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 2 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж, 4 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.Харин гуравдугаар улирлын хичээл 4...
Охидод зориулсан ОКИ аппликейшн цахимаар нээлтээ хийнэ
Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт зургаадугаар сарын 29-нд болох юм.
Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас ийнхүү цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхийн олон улсад хамгийн хаалттай сэдвүүдийн нэг байсаар...
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил 86 хувьтай байна
Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөлөл эхлээд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан юм.
“2019 оны зун дулааны шугамд хийгдэх...
Саудын Арабын Хаант Улстай байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд ханхүү Турки Бин Мухаммад Аль-Саудийг хүлээн авч уулзан, хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.
Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын COP16 дугаар бага хурал Саудын Арабын хаант Улсад 2024 онд болох тул хурлын бэлтгэл ажлын хэсэгт манай улс идэвхтэй оролцож, албан хаагчаа ажиллуулах, улс орноо сурталчлах үүднээс энэ үеэр томоохон хэмжээний павильон байршуулах боломжоор хангахыг хүссэнийг БОАЖЯ мэдээллээ.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
8.1
°
C
8.1
°
8.1
°
53%
1kmh
0%
Дав
10
°
Мяг
6
°
Лха
7
°
Пүр
10
°
Баа
10
°
- Advertisement -
