16.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Нийгэм

"Даншиг наадам 2017" ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

“Хүрээ-Цам Даншиг наадам 2017”-г ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг цуцлах шийдвэрийг өчигдөр Нийслэлийн онцгой комисс гаргасан юм. Гэвч тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан. Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж. Иймд...

Цахилгааны хязгаарлалт хийх газруудын байршил

УБЦТС ТӨХК- аас 2021 оны тавдугаар сарын 19-ны өдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг байршуулжээ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг учраас тог цахилгааны хязгаарлалтын үеэр иргэдийг хүлээцтэй, тэвчээртэй байхыг мөн уриалав. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэх юм байна.

Нүүрс олборлогчдын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Налайх дүүрэг дэх нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Учир нь, тус дүүрэгт нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжээс шалтгаалан иргэдийн байшин цуурах, суулт өгөх зэрэг асуудал үүсээд байсан юм. Үүнтэй холбогдуулан АМГТГ-аас хэвлэлийн хурал хийж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 31 тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуй нэгжийн хоёр зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. “Жиншетан" ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг : Гадны төсөл, хөтөлбөрийг цаас биш ажил болгоё

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Хамтын ажиллагааны бодлого, чиглэл” зөвлөлдөх уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.  Засгийн газрын дунд хугацааны бодлого, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагааг чиглүүлэх, уялдуулах  зорилго бүхий энэ жилийн Зөвлөлдөх уулзалтыг “Хамтын ажиллагааны бодлого, чиглэл” сэдвийн дор Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг...

Ойн судалгаа, шинжилгээний чиглэлээр 35 жил ажиллаж байгаа Б.Отгонсүрэн “Үслэг эдлэлийн урлаач эхнэрээ ой судлаач” болгосон

Хөвсгөл аймгийн уугуул үхэрчин, саальчин гэр бүлийн зургаан хүүхдийн отгон хүү.  Ээжийнхээ саалийн үнээг эвлээж өслөө гэж багын дурсамжаа хуваалцахдаа өнөөдөр юм шиг л тодхон нэгд, нэгэнгүй санаж байгаа нь илт байсан юм. Дунд сургуульдаа сурлагаараа дээгүүр ордог. Физикийн хичээлдээ дуртай авто инженер болно гэж боддог байжээ. Хөвсгөл аймгийн таван сумыг хамардаг, сум дундын сургуулийн хүүхэд аймагт очиж хувиараа сонгоход ганц ирсэн авто...

Г.Шийлэгдамбыг ирэх даваа гарагт шүүнэ

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурлын тов гарчээ.Тодруулбал шүүх хуралдаан ирэх даваа гарагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно гэж албаныхан мэдээллээ. Тэрээр албан ажлын өрөөндөө их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэргээр шалгагдсаар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Түүний албан өрөөний сэйфнээс 500 сая төгрөг илэрч Авлигатай тэмцэх газар баривчлан шалгаж дуулиан тарьж байсан.

371 км дулааны шугам засварлалаа

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд нэг, хоёрдугаар сард тендерийн материал бэлтгэж, дөрөвдүгээр сард холбогдох байгууллагуудтай засварын ажлын графикийн төлөвлөгөөгөө батлуулан, тавдугаар сарын 1-нээс засварын ажлуудаа хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар их засвар, хөрөнгө оруулалтын нийт 17 төрлийн 2300 гаруй...

Ази, номхон далайн бүсээс Монгол Улс ганцаараа ОЙН ТҮНШЛЭЛД багтлаа

“Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтэд Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуралдлаа. 2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх...

Б.Галбадрах: Томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байна

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?

"Ногоон хөрөнгө оруулалт-бидний ирээдүй" уриан дор ITM-Монголиа үзэсгэлэн 24 дэхь жилдээ болж байна

Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх “ITM- Монголиа”-2023 уламжлалт үзэсгэлэн 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
20%
2kmh
20%
Ням
19 °
Дав
25 °
Мяг
20 °
Лха
14 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ