5.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Нийгэм

234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс танилцав. 2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ, офиссын зориуалт...

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ

Агаарын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тоо бүртгэл короновирусийн цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран “Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан” цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байгаагаараа онцлог юм. Тус цахим мэдээллийн систем нь өмнөх бүртгэлийн цахим системтэй харьцуулахад илүү боловсронгуй,...

Цар тахлын нөхцөлд ажиллах дадлага сургуулилтыг нээв

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамсүрэн болон нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн...

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 160 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатарын чиглэлд өнөөдөр тусгай нислэгийн онгоц нисэж байна. Энэ нислэгээр 160 иргэн эх орондоо ирэх юм. УОК-оос гаргасан хуваарийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадаас иргэдээ татан авна. Үүнээс Сөүл рүү 6 удаагийн нислэг үйлдэхээс 2 нь зөвхөн транзит нислэг юм. УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь...

Турк Улсын Элчин сайдын яамнаас Талархлын бичиг гардууллаа

Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хилийн бүсийн ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан гамшигт өртсөн Туркийн иргэдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдэж, 35 гэр, 15 асар майхныг хандивласан билээ. Уг хандив тусламжид Туркийн ард түмэн гүнээ талархаж буйг илэрхийлж...

Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр 16 төрлийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй авах боломжтой

Малчин та ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтойг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Даатгуулагч та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын http://emd.gov.mn/rd/search сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой.

Хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ

Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх нь элбэг байдаг. Тиймээс нийслэлийн бүх дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хатгалгааны эсрэг вакцин хийж эхэлжээ. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2,4,9 сартай хүүхдүүдэд гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэлсэн юм. Уг вакцин нь бага насны хүүхдийн дархлааг сайжруулж, уушгины хатгалгаа тусахаас урьдчилан сэргийлэх ба дунд чихний үрэвслээс хамгаалах өндөр ач холбогдолтой гэнэ. Манай улсын хувьд...

Улаанбаатар хот шинэ өнгө төрхтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие оролцож буй хүн бүр энэхүү брэнд хөтчийг ашиглах боломжтой. Брэнд...

Г.Баасан: С.Баяр, Д.Сугар, Ш.Батхүү нар санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц гэмт хэрэг үйлдсэн

Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс дээрх судалгааны дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Монгол улсын улс төрийн намууд, хуулийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээ, уул уурхайн салбар, газрын алба, гааль, татвар, тендэр, худалдан авах газар авлигад асар их авсан байна. Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг авах арга хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй зөрчилтэй буюу нэг нэгнээ...

Богдхан уулын 4 аманд иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс байгуулна

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөж зугаалах боломжтой газрын судалгааг хийж дуусгалаа хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр “Иргэд зугаалж чөлөөт цагаа өнгөрөөх, гэр бүлээрээ алхах газар дутмаг байгаа. Ихэнх газрыг мөнгөтэй, эрх бүхий, хувь хүмүүс авч тойруулан хашаа барьж иргэдийн уул руу гарах замыг хүртэл хаасан. Нийтийн эрх ашгийн төлөө бид ажиллана” хэмээв.  Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
5.1 ° C
5.1 °
5.1 °
75%
1kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
14 °
Пүр
17 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ