Цагдаа нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын нийслэл Москва хотод Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-11 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хүрэл медаль хүртжээ.
Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандааа Д.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл, гар...
ЭЕШ өнөөдөр математик, газарзүйн шалгалтаар үргэлжилнэ
2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн.
Тэгвэл ЭЕШ-ийн хуваариар өнөөдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.
Бичил тохижилтын ажил дууслаа
Шар хадны эцсийн буудалд амралт, спорт, тоглоомын талбай бүхий бичил тохижилтын ажил хийгдэж дууслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудлын хойно 430 м2 сул шороон хөрс бүхий газарт амралт чийрэгжүүлэлт, сагсан бөмбөг, тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий тохижилтыг хийжээ.
Уг ажлыг өнгөрсөн сарын 15-аас энэ сарын 15-ны хооронд хийсэн байна. Нийслэлд бичил тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц, гэр...
Барилга, хот байгуулалтын салбарынхан нээлттэй ажиллаж байна
Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой.
Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд,...
Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Эрдэнцэцэг...
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүсч, говийн бүсийн нутгаар бүгчим халуун байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
Энэ сарын 17-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Салхи 17-18-нд говь...
Наадмын талбайд согтууруулах ундаа, тамхи борлуулахыг хориглоно
Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийв.
Энэ онд Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл олгох аж. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм. Харин согтууруулах ундаа...
Гэр хорооллын иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.
Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг...
С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал хойшлогдлоо
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал хойшиллоо. Хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болохоор товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлов.
Тодруулбал, ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо.
Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
Сонгинохайрханчууд шинэ сургуультай болно
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод баригдах шинэ сургуулийн шав тавих арга хэмжээ өнөөдөр /2017.06.14/ боллоо.
Шав тавих арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Хөрөнгө оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
63%
1kmh
0%
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-11
°
Дав
-13
°
Мяг
-10
°
- Advertisement -








































