ОБЕГ: 2025 оны эхний долоон сарын байдлаар 204 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ
Онцгой байдлын ерөнхий газраас ойн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд ассан нэг түймрийг цурамд оруулжээ. “Хуурайшил, байгалийн аюулт үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй 204 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрөгч оны үзүүлэлтээс 56 хувиар илүү байгааг ОБЕГ-ынхан хэллээ. 204 удаагийн түймрийн 73-ынх нь шалтгааныг олж тогтооход...
Сэлбэ голын ай савын хогийг цэвэрлэнэ
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу маргааш Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэ голын ай сав дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
Бүх нийтийн цэвэрлэгээг хог тээвэр, зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр хийх юм.
Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
Аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын гол орчмын хог хаягдал нэмэгдэж, зохиомол хогийн цэг үүсээд байна. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хот орчмын голуудын ай савыг цэвэрлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчид тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, аялал зугаалгын бүс болох Туул голын ойр орчимд үүссэн хур хогийг 8 авто машинаар...
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.
Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох...
Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот тохижилт, нийтийн аж ахуй, байгаль орчноо хамгаалах, уялдаа холбоотой ажиллах талаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, 45 дугаар сургуулийн урд есөн ТҮЦ хэлбэрийн түр байгууламжийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Голден Билигт” ХХК-тай гэрээ байгуулж наадмын өдрүүдээр байршуулсан байсан.
Тухайн байршилд энэ...
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын явц 33 хувьтай үргэлжилж байна.
Ажлын явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Дүүжин замын тээврийн тулгуур багана нийт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүний нэг хэсэг болох...
Сүхбаатар аймаг, Дорноговийн хойд сумдаар дуу цахилгаантай аадар бороо орно
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгороор +14-+19...
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид оролцлоо.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалыг өвлүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж,...
Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутгаар дуу цахилгаантай аадар бороотой
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэлсолигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын...
НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ
НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар
Нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаарх танилцуулга мэдээлэлНийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухайНийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухайНийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухайНийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай зэрэг 22 асуудал хэлэлцлээ.
Нийслэлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
overcast clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
0kmh
92%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-19
°
- Advertisement -










































