Говийн аймгуудын хойд хэсгээр өнөөдөр цас орж шуурна

 Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3-8 градус, бусад нутгаар -8-13 градус хүйтэн байна.

Баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр, зүүн аймгуудын нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here