“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хаана
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ.
Уг замыг энэ сарын 29-ний 22:00 цагт хааж, долоодугаар сарын 1-ний 06:00 цагт нээх аж. Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.
Тус авто...
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Япон Улсын “Ниппон” сантай “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, “Ниппон” сангийн Гүйцэтгэх захирал Арикава Такаши нар өнөөдөр гарын үсэг зурав.
Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг...
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар Азийн Хөгжлийн Банкны Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Синди Киснерос-Тиангко болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
НИТХ-ын дарга А.Баяр Азийн Хөгжлийн Банк Монгол улсын эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Айл...
Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг хийж байна.
Тус цогцолбор нь 2115.6 м.кв талбай бүхий, зоорьгүй, хоёр...
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
ХУД-ийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд тус уулзварыг хаана.
Зам хаах: 6 дугаар сарын 25-ны 23:00 цагЗам нээх: 6 дугаар сарын 26-ны 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг...
Нийт нутгийн 60 гаруй хувьд ургамал хэвийн ургажээ
Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-нд гаргасан мэдээллээр, манай орны нийт нутгийн гурван хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтайн зарим, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн ганц нэг сумын нутгаар ургамал муу ургажээ.
Харин 61 хувьд буюу Архангай, Говьсүмбэрийн нийт, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв,Хэнтий, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар буюу 36 хувьд нь ургамал...
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж, зам дагуу гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтэд хяналт шалгалт хийлээ.
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна
Монгол хүний мөн чанар, үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөр 7 дүүргийн 46...
Цэнхэр урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргалаа
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М:1 чиглэлийн урт цэнхэр автобус өнгөрсөн долоо хоногт шатсан билээ.
Үүнтэй холбоотой нийтийн тээвэрт явж байсан “Маз” маркийн 11 ширхэг цэнхэр урт автобусыг хэрэглээнээс бүрэн гаргах шийдвэр гаргажээ. Тус автобусны ашиглалтын хугацаа өнгөрсөн хоёрдугаар сард дуусаж, хэрэглээнээс гаргах шийдвэрийг анх гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, урт цэнхэр автобусыг хэрэглээнээс халах шийдвэр...
Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно
НИТХ-ын дарга А.Баяр мопед, скүүтэрийг нэгдсэн зогсоолтой болгох, явган хүний зам дээрх хурдны хязгаарлалтын тохиргоог хийх талаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаж үүрэг өгсөн билээ.
Тэгвэл энэхүү үүргийн дагуу НИТХ-ын даргын захирамжаар чиг үүрэг бүхий байгууллага болон аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдэх холбогдох Ажлын хэсэг байгуулагдсан юм. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоор ахлуулсан уг...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
84%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -










































