Ипотекийн зээл 2024 онд 9.4 их наяд төгрөгт хүрчээ
Төгрөгийн хадгаламж 2025 оны нэгдүгээр сарын эцэст 21.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Төгрөгийн хадгаламжийн хувьд:
18.9 их наяд төгрөг нь иргэдийнх,2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл...
Нийслэлийг 2040 он хүртэлх хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулах уулзалт Багануураас эхэллээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өнөөдрөөс эхэлж өөр өөрийн тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах юм. Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт өнөөдөр Багануур дүүргээс эхэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн. Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс...
Ногоон хөгжлийн хороо хуралдлаа
Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хорооны гишүүдийн 76.9 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлж дараах асуудлыг хэлэлцлээ.
“Төвлөрсөн хогийн цэгт хаягдлаас үүссэн метан хийг устгах төсөл”,Нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын...
Монгол түмний биет бус соёлын өвийг сурталчлан таниулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд эхэлнэ
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтан энэ сарын 16-22-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулна. Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож буй онцлогтой. Тухайлбал, монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа,...
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах ажил болон шинэ гүүрний...
Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг олон нийтэд танилцуулна
Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна.
Үндэсний стратегийг боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, төр болон хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их, дээд сургуулийн багш болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж буй залуучуудын саналыг нэгтгэж, олон нийтэд танилцуулж байгаа юм. Энэхүү стратеги нь...
“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид ажиллалаа.
Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дүнд олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн...
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Орон нутгаас зорьж ирсэн зочдыг НИТХ-ын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар угтав. Зочин Төлөөлөгчид нийслэлийн ИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа хэрхэн, ямар байдлаар явагддаг, Нийслэл Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Тэргүүлэгчид төдийгүй, нийслэлийн ИТХ хэрхэн ажиллаж...
Нутгийн 80 орчим хувь нь цастай байна
Манай орны нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгааг нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хээрийн цасны хэмжилтийн мэдээнд тэмдэглэжээ.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байв.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина
Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн....
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
1kmh
3%
Баа
-10
°
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-14
°
Мяг
-18
°
- Advertisement -








































