"Тогтвортой хөгжил-сургуулийн өмнөх боловсрол" уриан дор зөвлөлдөж байна
Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" уриан дор энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зөвлөлдөнө. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөнд СӨБ-ын салбарын багш, ажилтан, судлаач, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг өргөн хүрээний төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцож байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1400 гаруй цэцэрлэгт 256720 хүүхэд хамрагдаж, 27 мянга гаруй багш ажиллаж байна. Монгол...
“НОГООН НУУР” хорооллын төслийн ажлын явцтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга...
Монголын сайхан бичигтнүүд тодорлоо
МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүд тодорлоо.
Монголын сайхан бичигтэн шалгаруулах 21 дэх удаагийн улсын уралдааны долоон ангилалд Говь-Алтайгаас бусад аймаг болон есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн өндөр настай нь 90 настай байсан бол хамгийн бага нь III ангийн сурагч байжээ. ...
2017 онд махны экспортын тоо, хэмжээ 7 дахин нэмэгдлээ
Мал, махны экспортын нөөцийн мэдээлэл
Экспортлох махны нөөц нь малын тоо, малын өсөлт, хүн амын хэрэглээтэй шууд холбоотой. Сүүлийн 5 жилийн статистик судалгаагаар жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлжээ. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулснаар хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлж байгаа юм.
2017-2018 онд мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг...
Өмнөх оны НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна
Татварын ерөнхий газраас албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтын авахын тулд нэгдүгээр сарын 8-нд багтаан 2017 оны 1-12 сарын 31-нийг хүртэл худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг баримтын мэдээллийг бүртгүүлсэн байхыг анхаарууллаа.
НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт Татварын ерөнхий газарт...
Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна
Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тай хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон.
Төслийг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн...
Малчид ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна
Малын тэжээл худалдаж авах малчид бэлэн мөнгөнөөс гадна ноосны урамшууллын мөнгө, мал, махаар тэжээл сольж авах боломжийг бүрдүүлсэн.
Өнгөрсөн оны байдлаар 22.4 тэрбум төгрөгийн урамшуулалтай нийт 20 гаруй мянган тонн ноосыг 87 орчим мянган малчин үндэсний үйлдвэрт тушаажээ. Ноосны урамшууллын санхүүжилт нь баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлсэн байна. Дээрх мэдээллийг үндэслэн МЭҮТ-ийн мэргэжилтнүүд малчдад ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл авах...
Улаанбаатарт 15-17 градус хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд...
Ашигт малтмалын лизензийг сонгон шалгаруулалтаар олгоно
Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг энэ оноос мөрдөж эхэллээ.
2018 оны Төсвийн тухай хуулийг дагалдан батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд лиценз олголтыг журамласан юм. Тодруулбал, өргөдлийн болон сонгон шалгаруулалтын гэсэн хоёр зарчмаар тусгай зөвшөөрөл олгож байсныг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох болсноор зөвхөн эрдсийн хуримтлалтай нь тогтоогдсон талбайд хайгуул хийх юм. Ингэснээр хайгуулын ажлын эрсдлийг бууруулна гэдгийг салбарын сайд онцолж байна.
Улмаар...
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг эерэг хэмээн үнэлжээ
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч Фитч, Мүүдиз агентлагуудаас тогтоожээ.
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-” хэвээр, төлөвийг “тогтвортой”-оос “эерэг” болгон сайжруулж үнэллээ. Зээлхих зэрэглэлийн төлөв нь зэрэглэлийн цаашдын хандлагыг илтгэдэг бөгөөд “эерэг” төлөв нь зэрэглэл сайжрах боломжтойг илтгэж байна.
Мөн Мүүдиз агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “тогтвортой” хэмээн үнэлжээ. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг хангаж,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
2kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-16
°
Мяг
-17
°
- Advertisement -






































