“Намрын ногоон өдрүүд -2017” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 19-25-ны өдрүүдэд болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг...
НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын А зааланд боллоо.
Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан зарлах тухай хэлэлцсэн юм. Тэргүүлэгчдийн санал хураалтаар НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд хийхээр боллоо.
ОБЕГ-т нийт 800 сая төгрөгийн мөнгөн хандив цуглажээ
Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон ТББ, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ОБЕГ-т эд материал болон мөнгө хандивласаар байна.
Иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд энэ сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж...
“ICT-Expo-2017” мэдээллийн технологийн үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд энэ сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” мэдээллийн технологийн үзэсгэлэн болно.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэн энэ жил “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭ” уриан дор болох юм.
Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд...
Улсын хэмжээнд 29.7 мянган тонн үр тариа хураан аваад байна
Улсын хэмжээнд есдүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа хураан аваад байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал хураан аваад байгаа...
Таван жилийн дотор 10 мянган айлын орон сууц барих төсөл танилцуулав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
““Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү...
Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна
“ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм.
Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 жил 9 сар тасралтгүй ажиллаж байжээ.
Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна
Сайдын энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав.
12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж байна. Гоц халдварт өвчин гарсан үед мэргэжлийн байгууллага, хүн хүч,...
Нийслэлчүүдэд зориулсан “Дугуйн баяр” болно
Ирэх бямба гарагт буюу энэ сарын 16-ны өдөр нийслэлчүүдэд зориулсан “Дугуйн баяр”-ыг зохион байгуулахаар болжээ.
Цэнхэр дэлгэцээр нийслэлчүүдтэй 25 жилийн турш хамт байгаа UBS телевизийн нэрэмжит бүх нийтийн “Дугуйн баяр”-ын уралдааныг “Буянт-Ухаа” спорт цогцолбороос, Айдасын даваа, Өлзийт хороолол, Шувуун фабрик, чиглэлийн 40 км засмал зам, 10 км шороон зам бүхий тойрог замд зохион байгуулна.
“Дугуйн баяр”-ын ерөнхий зохион байгуулагчаар UBS телевиз, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний...
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн багш, сурагчдад хүндэтгэл үзүүллээ
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарыг БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар хүлээн авч уулзан, баяр хүргэн, улам сайн суралцаж амжилтаа ахиулж өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохыг хүслээ.
Энэ үеэр салбарын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар сурагчдад нэн эрэлт хэрэгцээтэй номнууд гардуулж, хамтдаа зургаа авахууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд 6 төрлийн хичээлээр 40 орчим багш, сурагч Олон улсын олимпиадад оролцон оюун ухаанаа сорьсноос 10 сурагч...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
1kmh
19%
Дав
-11
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-20
°
- Advertisement -










































