Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
Зарим аймагт өвөлжит хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.
Энэ дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилах юм.
Одоогоор нийт нутгийн 80 гаруй хувьд цасан...
Нийслэлд энэ жил 412.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон засаг даргын зөвлөлийн гишүүд 9 дүүргийн дарга нартай уулзалт хийж, 2018 оны ажлын төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийхээр төлөвлөж байгаа ажил болон төсвийн сахилга бат, хариуцлага сахилга батыг чангатгах талаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “3 дугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, 4...
Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо.
Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын доктор хамгаалсан.
Түүнчлэн 2005-2006 онд Монгол фермер дээд сургуульд Цаг уур, уур амьсгалын багш, 2007-2013 онд БНСУ-ын Гванжугийн...
Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа.
Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах санамж бичгийг анх байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд олон талт хамтын...
Олон улсын тоймч Б.Дашзэвэгт 9 жилийн хорих ял оноолоо
Хөрш айлийнхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдсон олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэгийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноожээ.
Улмаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн...
Дүүргийн эмнэлгүүдэд 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилууллаа
Хүйтний улирал эхэлснээс хойш Засгийн газар болон Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон амаржих газруудын Хүүхдийн тасагт нийт 430 ширхэг агаар цэвэршүүлэгч нийлүүлсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 3 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөл эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгуудыг агаар цэвэршүүлэгчээр хангах...
Ерөнхий сайд Б.Лхагвасүрэн гуайг эргэжээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн БНСУ-д ходоодны хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Тэрбээр үргэлжлүүлэн эмчлүүлж буй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод болж, өнөөдөр өндөрлөж байгаа билээ. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэжээ.
Түүнд хийсэн хагалгаа 7 цаг...
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллалаа.
Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм. Үүнд:...
НӨАТ-ын буцаан олголт авах иргэд мэдээллээ баталгаажуулаарай
НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдах иргэдийг энэ сарын 22-ноос өмнө www.ebarimt.mn цахим хуудсан дахь мэдээллээ бүрэн оруулахыг Татварын ерөнхий газраас анхааруулав.
ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг энэ сарын 22-нд Сангийн яаманд хүргүүлэх юм. Харин Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу шилжүүлнэ.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн мэдээллээр www.ebarimt.mn цахим хуудсанд...
НМХГ-аас боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэв
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр ирэх сард болохтой холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэв.
Цагаан сарын баярын үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт иргэд гэр барьж ууц, өвчүү чанах үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь Монгол улсын Агаарын тухай, Боловсролын болон Эрүүл ахуйн тухай,Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн үйлдэл...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
77%
1kmh
40%
Ням
-17
°
Дав
-20
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-14
°
- Advertisement -










































