-25.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Нийгэм

Иргэдийн 60 хувь нь тэгш, сондгойгоор хязгаарлахыг дэмжжээ

Шинэ жилийн баяр болох гэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал жирийн үетэй харьцуулахад нэмэгдэж буй. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан юм. Санал асуулгад нийт дөрвөн мянган иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсоноос 2.4 мянга нь буюу 60 хувь нь дэмжжээ. Харин 1.6 мянга...

Д.Ганхуяг цагдаагийн дарга, Ерөнхий прокурор нарт хандлаа

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг охиныхоо асуудлаар Ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга хандаж гомдол гаргажээ. Тодруулбал, түүний охин Г.Номуундарь цахим сүлжээнд нэгэн бичлэгийг цацсан нь нийгэмд шуугиан тариад байгаа. Тухайлбал, өөрийгөө болон хамаатны дүүгээ хар тамхи хэрэглэгч хэсэг залууст хүчирхийлүүлсэн. Тиймээс тэднийг нэр устай нь олон нийтэд зарлаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахыг хүссэн билээ. Харин охины аав Д.Ганхуяг энэ хэргийн үнэн мөнийг олтол явна гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү хэргийг...

НӨАТ-ын буцаан олголтыг Цагаан сарын өмнө олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн анхны жил болох 2016 онд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн урамшуулал хэлбэрээр 499’700 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг олгожээ. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар 638’975 татвар төлөгч иргэнд 60.8 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгохоор байна. Тиймээс Татварын ерөнхий газраас буцаан олголтын системийг боловсронгуй болгох чиглэлээр яам болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа...

Жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон хүртээлээ. Шагналыг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгөв. Ард түмний дунд “Банш Батаа” хэмээн алдаршсан тэрбээр өмнө нь Сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн...

Сурагчдын амралтыг нэг сараар сунгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа. https://www.youtube.com/watch?v=phBsikTEJUg https://www.youtube.com/watch?v=X4murelaUzg

500 сая төгрөгийн супер азтан шагналаа гардлаа

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал, ТЕГ-ын ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, ГТСМТТ УҮГ-ын захирал Ц.Орхонтамир нар оролцож, НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийн төлөөлөл болох 500 сая төгрөгийн азтан ХУД-ийн дугаар хорооны иргэн Ж.Алтанзул, 20 сая...

“Ардчиллын танхим” үүдээ нээлээ

МУИС байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэгийн санаачилгаар “Ардчиллын танхим”-ыг шинээр байгууллаа. Тэрбээр боловсролын байгууллагад 15 жил ажилласан бөгөөд салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж,“Хан-Уул Хөгжил сан”-гаараа дамжуулан ЕБС-ийн материаллаг баазыг сайжруулах, сурагч, оюутнуудад дэмжлэг үзүүлэх, сургалт, лекц, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол энэ удаа МУИС-ийн удирдлагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдвэрлэж, 20 сая төгрөгийн өртгөөр тус танхимыг байгуулжээ. Нээлтийн...

Засгийн газар Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлана

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг хандивлахаар болжээ. Тодруулбал, Засгийн газрын нөөц сангаас 10 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10 сая, Эрүүл мэндийн яамнаас 5 сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийдвэрлэсэн байна. Мөн Ерөнхий сайдын зүгээс танхимын гишүүддээ хандаж хувиасаа хандив тусламж өгөхийг уриалсан аж.

Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар...

Шинэ жилээр зарим боомт амарна

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шинэ жилийн баяраар хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Буянт-Ухаа агаарын замын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллах бол Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт мөн олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Замын-Үүдын авто замын боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын нэгнийг хүртэл амарна. Харин Алтанбулаг замын боомт амралтгүйгээр 24 цагаар ажиллах нь.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
76%
1kmh
0%
Ням
-17 °
Дав
-21 °
Мяг
-20 °
Лха
-16 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ