-29.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Нийгэм

Төрийн албан хаагчийн сургалтын төвтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлагийн дарга, удирдлагууд оролцов. Энэхүү “Төрийн албан хаагчийн сургалтын төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банктай хамтран байгуулсан юм. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилчин, албан хаагчдад зориулсан...

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг бүрэн ашиглалтанд орууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус...

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 27-ны өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Цаг агаарын энэхүү төлөв байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги,...

“Хамтарсан баг”-ийг ажилдаа идэвхийлэн орохыг нийгэм шаардаж байна

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,таслан зогсоох,хүчирлийлэлд өртсөн хохирогчдод туслах,зөвлөгөө өгөх,хамгаалалтанд авах,хүчирхийлэл үйлдэгчид сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг зургаан хүнээс бүрдсэн “ХАМТАРСАН БАГ” засаг захиргааны анхан шатны нэгж сум хороо бүрт бий. 2007 онд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухуй хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга “Хамтарсан баг байгуулах тухай” 144 дугаар бүхий захирамж гаргасан. Харин орон...

Төр, засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийллээ

ЭМГЭНЭЛ Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье. Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн...

ОБЕГ: Уулчдын цогцсыг олоод дууссан тул эрлийн ажиллагааг зогсоолоо

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлээд  10:05 цагт нэг, 10:36 цагт хоёр дахь, 10:40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ. Тиймээс Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж,...

АТГ: "Мэдээлэл холбооны сүлжээ" ажилчдаа 2.7 тэрбумаар урамшуулсан

АТГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нарын оролцлоо. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар хамтран 12 яам, тэдгээрийн харьяа 20 агентлаг, 23 төрийн өмчит хуулийн этгээдэд ажилласан дүнг танилцуулсан байна. Нийслэлийн...

Ирэх сараас гэр хорооллынхны цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлөнө

Ирэх сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас мэдээллээ. Тодруулбал нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 21.00 - 06.00 цагийн хооронд 100 хувь хөнгөлөх юм. Одоогийн байдлаар 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрах 130 580 өрх байгаа аж. Үүнээс 128 509 нь 100 хувь, 2071...

Оюутнууд хотын үйлдвэр соёлын газруудтай танилцана

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аялалд их дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутан хамрагдана. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан...

Төрийн албан хаагчдын цалин нэмэхэд 55.4 тэрбум төгрөг зарцуулна

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн тавдугаар сард Засгийн газарт нэмэлт хэлэлцээ хийх шаардлага тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл ахиц гаралгүй эцэстээ багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан хийж, ажил хаялт ч зохион байгуулаад эхэлсэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц олохын тулд нийгмийн зөвшлийн талууд нэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
76%
1kmh
0%
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ