-27.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Нийгэм

“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа. “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нээж хэлсэн үгэндээ жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, эх хэлээ хадгалж...

“Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх байгууллагууд оролцох юм. Тиймээс эцэг, эхчүүд, хүүхэд багачууд та...

Налуу замтай гүүрэн гарц нээгдлээ

“Улаанбаатар мегаполис хот болсоны хувьд иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн энэ гүүрэн гарц гэж хэлэхэд болно. Улаанбаатар хотод жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс явган зорчигчин аюулгүй байдлыг хангах нь туйлийн чухал. Энэхүү гүүрэн гарц Баянзүрх дүүргийн хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамжинд байгуулагдсан. Түүнчлэн сургуулийн...

Томуугийн вакцины эхний ээлж ирлээ

ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар ярилцлаа. ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүслээ. Зөвлөх...

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Өнөөдөр “Хүнсний аюулгүй байдал хөдөөгийн хөгжил” уриатайгаар Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Б.Алтанцэцэг нар...

“Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15.02 тэрбум төгрөгөөр хувьчлав

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нээлттэй дуудлага худалдаагаар "Оргил рашаан сувилал" төрийн өмчит компанийг 15.02 тэрбум төгрөгөөр хувьчлав. 2015, 2017 онуудад хоёр удаа нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахад нэг ч хүн ирээгүй шалтгаанаар хувьчлалыг хийгээгүй. Харин гурав дахь удаагийн дуудлага худалдаагаар “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12.0 тэрбум төгрөгөөр зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3 тэрбум төгрөгөөр...

Улсын хэмжээнд 2015-2016 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн гэх мэдээллээс хойшхи хугацаанд иргэд олон нийтийн сүлжээгээр ихэд бухимдан санал бодлоо солилцож байна. Нийгмийн захиалгат асуудлыг ч дэвшүүлж эхлэв. Олон нийт, ТББ-иуд ч уриалга гаргаж эхэллээ. Ер нь охид, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл дэлхий даяар анхаарал татах болжээ. Энэ асуудлыг товчхон тодрууллаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан...

Энэ онд 17 хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлжээ

Хойд эцэг нь таван настай охиноо хүчирхийлсэн хэргээс үүдээд олон нийт хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудлыг төрөөс анхаарах цаг болсныг сануулж эхэллээ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс таван настай охины хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа. “Хүүхдийн тусламжийн 108” утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын ихэнх хувийг танин мэдэхүй, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой асуулт эзэлдэг. “Хүүхдийн тусламжийн 108” төв анх...

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. 2017 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар...

Багш, Эрүүл мэнд, Соёл урлагийн ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Өнөөдөр Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд "Цалин нэмэхийг шаардсан" цуглааныг ОУВС-гийн Суурин төлөөлөгчийн байрны гадна талбайд зохион байгуулав. Цуглааныг нээж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ: “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, соёл урлаг, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх талаар 2017 оны улсын төсвийн тодотгол, 2018 оны төсвийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
1kmh
40%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ