Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж буй.
Тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг буулгаж шинээр орон сууцжуулах төслийг 2009 онд анх “Гэзэгийн худаг” ХХК хийхээр төлөвлөж, хоёр талт гэрээг иргэдтэй байгуулсан боловч төсөл...
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилга нь хоёр давхар үйлчилгээний төв, 200 орчим зогсоолтой баригдана. Хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж тухайн барилгад нүүж орох төлөвлөлттэй. 2024 оны есдүгээр сард барилга угсралтын...
Хархорум хотын төв цэг орчмын бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Археологийн малтлагын талбай дахь эртний нийслэл Хархорум хотын туурь, Хархорум хотын төлөвлөлтийн явц болон “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалтын ажилтай ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 26-нд танилцав.
Эртний нийслэл Хархорум хотын туурьт тулгуурлан ил музей байгуулах саналыг Соёлын яаманд хүргүүлжээ. Ингэснээр малтлагаар ил болгосон туурийг жилийн дөрвөн улиралд дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх, хадгалалт хамгаалалтын оновчтой хувилбар болох олон...
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотын анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төв орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй уг төслийн барилга угсралтын...
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын бэлтгэл, явган хүний зам тохижилтын ажил, авто замын ажил зэрэг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 28 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт 77.6 хувьтай байгааг шуурхай зөвлөгөөний эхэнд танилцууллаа....
Улсын хэмжээнд 43 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
Онцгой байдлын байгууллагаас гол, нуурын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт, морьт болон, хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд нийслэлийн зургаан дүүрэг, 17 аймгийн 43 байршилд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын 300 орчим алба хаагч, үүрэг гүйцэтгэж, иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байна.
Мөн...
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө наймдугаар сарын 20-ны дотор дуусгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажил гүйцэтгэгч нарт өгч, байршил дээр нь ажиллалаа. Сэлбийн үерийн хамгаалалтын далангийн ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна. Уг...
Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Төслийн эхний үе шат Арвайхээр, Мандалговь, Чойрт 2024 онд зэрэг эхэлж, өнөөдрийн байдлаар 23.8 км зам тавиад байна. Уг чиглэлд 487.7 км урттай хатуу хучилттай зам тавина, нийт өртөг нь 874,7 тэрбум төгрөг...
Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна
НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол, НЗД-ын 2017 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчмын 66 га талбайг усны хамгаалалтын бүсэд хамруулсан. Улмаар тухайн бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан 13 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлан, ухаж, эвдсэн талбайг нөхөн сэргээлгэхээр хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгж байгууллага 5.3 га талбайд...
Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 06:00 цагЗам нээх: 08 дугаар сарын 4-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -









































