Хуурай сүүний үйлдвэр нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт тавьж, энэ хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны нэгдүгээр сарны 01-ээс өрнүүлж эхэлсэн.
Аяны хүрээнд алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг...
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм
Энэ сарын 26 буюу маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөх өдөр. Сонгуулийн санал хураалтын энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгодог. Тиймээс маргааш машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Харин сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байгаа.
Дундговь аймгийн төл бойжилт 99.9 хувьтай байна
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХҮБХЗГ-дарга Б.Батхүү Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, Монгол улсын Засгийн газар, салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Дундговь аймагт 1312228 толгой эх мал төллөхөөс 1132527 толгой эх мал төллөж төллөвөл зохих нийт хээлтэгчийн 87 хувь нь төллөөд байна. Төл бойжилтын хувь 99,9 хувьтай. Том малын зүй бусын хорогдол 674 мал...
Үертэй байгаа сум суурингийн иргэдийг саналаа өгөх бололцоогоор хангана
Онцгой байдлын Ерөнхий газраас өгч буй мэдээллээр одоогийн байдлаар нийт 13 сумын 14 гол үерлээд байна.
Иймээс үер бүхий гол устай газруудад аврагчдыг байршуулан, сонгогчдын саналыг өгүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, УИХ болон орон нутгийн сонгуулиар үертэй байсан сум сууринд онцгой байдлын техник хэрэгсэл ашиглаж сонгогчдыг саналаа өгөх бололцоогоор хангаж байсан. Үүнийгээ Сонгуулийн ерөнхий хороо энэ удаад дахин хэрэгжүүлэх гэнэ.
Харин Ус...
Өвөрхангай аймаг мал боловсруулах үйлдвэртэй боллоо
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ мах боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК, БНХАУ-ын “Хайжөү” компани, АНУ-ын “Жарвис Монгол” компани хамтран эхлүүлж буй тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.
Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд...
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв нээгдлээ
Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага, КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Тус төв байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлснээс хойш 4 мянга гаруй бизнес эрхлэгч эмэгтэй олон талын зөвлөгөө, сургалтанд хамрагдсан байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төвийн үйл ажиллагаанд хамрагдаж, тогтмол зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг авснаар бизнест нь мэдэгдэхүйц эерэг үр дүн гарах болжээ. Тиймээс тус...
Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа
2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож байна. Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.
Санал авах 403 хэсгийн хороог камержуулж, санал авах байранд санал хураах, тоолох үйл ажиллагааг баримтжуулна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас найман баг гарсан...
Улаанбаатар төмөр замын 67 жил шийдэгдээгүй газрын асуудлыг шийдвэрлэлээ
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Өнөөдрийг хүртэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авахуулаад бусад обьектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсан аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 21-ний өдөр захирамж гаргаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын зурвас газрын хэмжээ, хил...
10 дугаар хорооллын туслах замыг шинэчлэн засварлана
Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов.
Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх...
Зургаан орны тамирчин оролцох "Говь-225км" марафон маргааш эхэлнэ
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос /МХХМГ/ Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйх, аялал жуулчдыг татах, холбоогоо сурталчлах зорилгоор "Говь-225км" Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Марафонд Монгол,Солонгос, Хонконг, Америк, Финланд, Малайз улсын 50 гаруй тамирчид зургаан өдрийн турш УБ-Дундговь-Өмнөговь-Ёлын ам-Хонгорын элс-Баян заг-Онгийн хийд-Элсэн тасархай-УБ маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225км зам туулах юм.
Монгол Улсаа төлөөлж МХХМГХ-ны шигшээ багийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
1kmh
5%
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
Ням
-15
°
- Advertisement -










































