Баянгол дүүрэгт 44 дүгээр байр, 50 дугаар байрын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусав
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалтай, орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 44 дүгээр байр, 18 дугаар хорооны 50 дугаар байруудын гадна фасад, дулаалга, дээврийн засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн...
Нийслэлийн хог хаягдлын 30 гаруй хувийг шатааж устгадаг болно
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал ялгарч байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд хоногт 2915 тонн шатах хог хаягдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх урьдчилсан төлөв гарсан. Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Хог...
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.
Улаанбаатараас Сингапурын чиглэлд өнөөдрөөс шууд нислэг үйлдэж эхэллээ
МИАТ компани Улаанбаатараас Сингапур чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ.
Тухайлбал, нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт "Boeing 767-300" загварын онгоцоор үйлдэхээр төлөвлөжээ. Нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой юм. Уг чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card /SGAC/-г бөглөх шаардлагатайг МИАТ компаниас анхааруулж байна.
Тус...
Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна
Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм. Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг...
АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужид айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Юта мужийн их, дээд сургуулиудын төлөөллүүдтэй уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр Бригам Янгийн их сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал байгааг онцлов. Солт Лэйк тойргийн их, дээд сургуулиудад жил бүр тогтмол 200 оюутан суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Нийслэл Улаанбаатар хотоос оюутнуудыг сургах тэтгэлгийг хамтран зохион байгуулахад...
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, “Хотула” аппликейшний хэрэглээний талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.3 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй. Үүний...
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд...
Улсын хэмжээнд 132 вагон шатахуун тээвэрлэж байна
Монгол Улсын хэмжээнд 132 вагон АИ-92 шатахуун 2025.11.02-ны байдлаар байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.
Үүнээс:
Дархан өртөөнд-7 вагонРашаант өртөөнд -10 вагонТолгойт өртөөнд-50 вагонУлаанбаатар өртөөнд -6 вагон
Багануур өртөөнд-1 вагон буулгахаар очиж, 74 вагон өртөөнүүд дээр буухад бэлэн байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд замд явж буй 58 вагон байна. Эдгээр вагон дараах...
Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно
Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3-+2 градус, Их нууруудын хотгор болон говийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
- Advertisement -










































