-28.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Нийгэм

Цахилгаан халаагуур болон хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах талаар хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр танилцуулж, хуралдааныг эхлүүлэв. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийнөрх...

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.  Тэрбээр “Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд...

НҮБ-ын мандатын дагуу энгийн иргэдийг хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгэж байна

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны I мотобуудлагын рот нь Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр ажиллагааны баазад үүрэг гүйцэтгэж байна. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Рувенг засаг захиргааны муж дахь Абьемном болон Маёом аймгийн орон нутгийн иргэдийн хооронд малын хулгайн гэмт хэргээс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарч, цагийн...

Өвөр гүнтийн 5 км замыг засна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өвөр гүнтийн 5 км авто замыг засна.  Нийслэлийн хэмжээний авто замын шинэчлэлийн хүрээнд 2014 онд ашиглалтад оруулсан тус замын эвдрэл, үерийн шуудууг засах, тэмдэг, тэмдэглэгээ тавих гэхчлэн их засвар хийх дөрөв дэх удаагийн тендер зарлаад байгаа юм. НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлэхдээ,  “Өвөр гүнтийн замыг шинэчлэх их засварын тендерийг гурван удаа зарласан ч...

Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. 

Экстрем спортын талбай байгууллаа

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд экстрем спортын талбай тохижуулж дууслаа. Тус бүтээн байгуулалтад экстрем спортын талбай, авто синема, задгай тайз, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамж, худалдааны гудамж, явган болон дугуйн зам, дугуй түрээсийн талбай, ногоон байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай болон болон бусад тохижилтыг хийлээ. Мөн дээрх экстрем спортын талбайд тэшүүрийн хэсгийг байгуулна. 

А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүүхэд, багачуудыг төлөвшүүлэх нь чухал

“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч Сүхбаатарын талбайд уншлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг билээ. Энэхүү уламжлал болоод буй арга хэмжээг анх 2016 онд Нийслэлийн ЕБ-ын "Оюуны ундраа" сургууль санаачилан зохион байгуулж тус...

24.3 км урт "Өөдөө тэмүүлэх гүүр"-ийг барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд "Их Монгол Улс"-ын гудамжны төгсгөлөөс Төв аймгийн Зуунмод хотын Номтын ам хүртэл 24.3 км урт үргэлжлэх “Өөдөө тэмүүлэх гүүр”-ийг 2025-2028 онд барьж ашиглалтад оруулна. Уг 24.3 км урт гүүрээс 1230 метр нь ган татлагат гүүр байх юм. Одоогийн урьдчилсан төлөвлөлтөөр авто замын урт 7.27 км, туннелийн урт 15.8 км, гүүр дөрвөн...

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Энэ амралтын өдрүүдэд 9 дүүргийн 32 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Хонины махыг гулуузаар, 1 кг нь 11800 төгрөгөөр худалдан борлуулна.

“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 хүүхэд нэгэн зэрэг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож Сүхбаатарын талбайд уншлаа. Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 3333 сурагч 2016 онд энэхүү шүлгийг Сүхбаатарын талбайд уншсан. Үүнээс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
2kmh
6%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-14 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ