7.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Нийгэм

Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар зөвлөлдлөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж,  энэ онд нийслэлд  хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2022 онд нийслэлд улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн...

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 29-30-ны өдөр Төрийн ордонд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал,...

“НОГООН ХОТ - ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэл хотод өнөөдөр /2022.03.28/ “Ногоон хот- Иргэдийн оролцоо” зөвлөгөөн эхлэв. Зөвлөгөөнийг нээж, нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд нийт 120 сая мод тарина. 10 жилийн дотор тэрбумаар тоологдох мод тарих, ногоон хот болох энэхүү санаачилгад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хотын...

Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаж эхэллээ

Нийслэлд өнөөдрөөс нөөцийн мах худалдаж эхэллээ. Үхрийн ястай мах кг-ыг нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300 төгрөг, ямааны махыг кг нь 7100 төгрөгийн үнээр тус тус худалдаж байна. Нийслэлийн 9 дүүргийн хүнсний 468 дэлгүүрт худалдаж эхэллээ. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 ААН нийт 12.6...

Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина

“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин...

“Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” компани байгууллаа

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан боллоо. Хурлаар “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулж, хэлэлцүүлэв. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, тойрог замыг бий болгох, нийтийн тээвэрт шинэчлэл хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх төсөл, арга хэмжээг...

“Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аян “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд үргэлжиллээ

Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам санаачлан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” нэг сарын аяныг зохион байгуулж байна.   Тус аяны хүрээнд ойн чиглэлээр сургалт эхэлдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурал, “Том толгойт” хүүхдийн уран сайхны киноны дүрүүдтэй хамтарсан контент болон хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн...

Таван толгой түлшийнхэн “Зөвийг зөвлөе” арга хэмжээнд нэгдлээ

Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг...

“Мөнгөн мод”-ын эзэд тодров

"Мөнгөн мод" 13 дахь удаагийн наадам УДБЭТ-т өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн тус наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм. Нийт 24 номинацийн 12 бүтээл нь тэргүүлэх чиглэлийн судалгаан дээр суурилсан уран бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцлов. Тайз дэлгэцийн 12 бүтээл,...

“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран маргааш Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
7.1 ° C
7.1 °
7.1 °
31%
3kmh
0%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
19 °
Баа
11 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ