15.1 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 1, 2023

Нийгэм

Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Мөн Хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаМ.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” хэмээсэн бол Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү “Шугамд...

Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгөөд байна

Хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Хотын хэмжээнд халаалт авах орон сууцны 5500 байр байдгаас 5450 орчим нь дулаанд холбогдсон. 150 сургууль, 195 цэцэрлэг, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр...

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг...

Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа

Онцгой байдлын байгууллагын “Залуу ахлагч нарын цугларалт-2023” үргэлжилж байна.  Ахлагч нар өнөөдөр “Хувь хүний манлайлал” сэдвээр лекц сонсохоос гадна Монгол Улсын Шадар сайдтай уулзав. Энэ үеэр ажил, амьдрал дээр тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж санал солилцсон. Мөн Шадар сайд шилдгийн шилдгээр шалгарсан ахлагч нарын шагналыг гардуулсан юм. Шилдэг залуу ахлагч нарын цугларалтад нийслэл болон 21...

Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл зэргийн хэрэглээг хориглоно

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: -Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний өдрийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Энэ үеэр ТЦА-ны Шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн...

Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар мэдээлэл өглөө. Автомашингүй өдрөөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг...

Автомашингүй өдрөөр 12 зах, худалдааны төв ажиллахгүй

Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ.  Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 үйлчилгээний газар иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн урлагийн...

Автомашингүй өдрөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

Улаанбаатар хотод есдүгээр сарын 23-ны бямба гаргийг автомашингүй өдөр болгон өнгөрүүлнэ. Автомашингүй өдрөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 7.00-18.00 цаг хүртэл хязгаарлана. Мөн энэ өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сүхбаатарын талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой юм.

Иргэн бүрт гамшгийн эрсдэлийн боловсрол эзэмшүүлэхийг зорино

Гамшгийн эсрэг хотуудын форум БНСУ-ын Инчеон хотод болж байна. Тус форумыг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн-Хойд Азийн бүсийн төвөөс жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа дэлхийн 120 орчим хотын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Форумд сүүлийн үед Улаанбаатар хотод тохиолдсон үер, газар хөдлөлтийн эрсдэлийн...

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
15.1 ° C
15.1 °
15.1 °
26%
2kmh
0%
Дав
10 °
Мяг
6 °
Лха
7 °
Пүр
10 °
Баа
10 °
- Advertisement -

Шинэ мэдээ