Ихэнх нутгаар энэ сарын 20-нд цас орж шуурна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5+10 градус, бусад нутгаар 0+5 градус дулаан байна.

Энэ сарын 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here