-24.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Нийгэм

Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын урт, дунд хугацааны бодлоготой уялдуулан нийслэлийн дунд хугацааны бодлогыг боловсруулах нь” сэдэвт сургалт өнөөдөр боллоо. Сургалтад НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Засгийн газар, нийслэл, НҮБ-ын холбогдох албаны төлөөллүүд оролцов. Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанар, уялдааг хангах, нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн төслүүдийг...

Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг олон нийтэд өнөөдөр мэдээллээ. Мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өглөө. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нийслэлийн...

Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын...

Улсын хэмжээнд 70 сая толгой мал өвөлжих тооцоотой байна

ХХААХҮЯ-ны мэдээгээр улсын хэмжээнд 90 сая гаруй толгой мал намаржиж байна. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр 70.9 сая толгой мал тоолуулсан. Мөн энэ хавар 22.1 сая төл бойжуулсан. Үүнээс 20 сая гаруйг өвлийн хүнсэнд ашиглаж, энэ өвөл 70 сая гаруй толгой мал өвөлжих тооцоо гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Засгийн газраас гарсан тогтоолын дагуу дотоодын гадаадын зах зээлд бэлтгэх малын тоон судалгааг салбарын яам аймгуудын...

БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирэв

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 59, асран хамгаалагчтай 22 өндөр настан, асран хамгаалагчтай жирэмсэн 15, эрүүл мэндийн шалтгаантай 30, хөгжлийн бэрхшээлтэй 7, бусад шалтгаантай 133 нийт 266 иргэн эх орондоо иржээ. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 9 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь: ...

Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортыг энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын нэгний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа. Малчид, фермерүүд өвөлжилт, хаваржилтынхаа бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр, зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болдог тул тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Иймд...

Иргэдийг хариуцлагатай байж, зуух пийшингийн битүүмжлэлээ сайтар шалгахыг уриаллаа

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөв галлагааны заавар зөвлөмж, угаар мэдрэгчийг хэрхэн ажилуулах талаарх мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэлээ. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал нар өглөө. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орчны бохирдлыг...

“Вест Мед” ХХК-ийн хамт олноос хандив өргөв

Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Вест Мед” ХХК-ийн хамт олноос өнөөдөр Улсын Онцгой комисст хандив өргөлөө. Тус компаниас сая төгрөгийн өртөг бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мэри” брендийн 130 ширхэг гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий...

Хуванцар хог хаягдлыг шахаж жижиглэх төхөөрөмж хүлээлгэн өглөө

БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө. БНХАУ-д үйлдвэрлэсэн уг төхөөрөмж нь цагт 300-500 кг хог хаягдлыг 60 тонны даралтаар шахах хүчин чадалтайг нийлүүлэгч "Сан Оргиу" ХХК-ийн захирал О.Пүрэвдорж танилцуулж, БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Сарангэрэл уг төхөөрөмжийг хэрэглэх зааврын хамт аймгуудын Байгаль орчны газрын дарга нар, тусгай хамгаалалттай газрын удирдлагуудад Байгаль орчны судалгаа...

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 240 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 167 иргэн нийт 240 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлалаа хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 9 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь: 9 сарын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
77%
1kmh
20%
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-22 °
Мяг
-17 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ