-19.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 25, 2025

Нийгэм

"Дарь-Эхийн гудамж"-ны замыг нээв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Дарь-Эхийн гудамж"-ны замыг нээсэн талаар ТЦА-наас мэдээлэв. Тус замыг энэ оны долоодугаар сарын 27-ноос хааж, шинэчилсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” ХХК ажилласан байна. Замыг наймдугаар сарын 27-нд нээхээр төлөвлөж байсан ч олон өдөр дараалан бороо орсны улмаас ашиглалтад оруулах хугацаа хойшилжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэл дэхь 240 км төмөр замын ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж байна. Өмнө нь хийгдсэн суурь бүтэц эвдэрч элэгдэл хоргодолд орж, олон жил гацан гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогссон байсныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сараас барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлж төмөр зам барих төслийг хөдөлгөсөн билээ. Улсын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын энэхүү анхны бүтээн байгуулалт нь жилд 30 сая тонн ачаа...

Энэ долоо хоногийн ТЕЛЕ хичээлийн хуваарь

2020 оны 9 дүгээр сарын 7-12 ны ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН хуваарийг хүргэж байна.

Иргэд үйлчлүүлдэг банкаараа төрийн бүх үйлчилгээг авна

Төрийн үйлчилгээ, тэр дундаа төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тэр дундаа лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон дамжлага дамжиж, тэдгээр үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд банканд давхар дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх дарамт байсаар ирсэн. Энэ нь цаг хугацаа алдах, үргүй зардал үүсгэх замаар иргэдийн дунд...

Барилга барих хүсэлтээ eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар өгөх боломжтой боллоо

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар өнөөдөр төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” болох eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү...

Улсын хэмжээнд 513.3 мянган тонн үр тариа хураан авах боломжтой

Улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа тариалаад байна. Энэ талаар өнөөдөр ХХААХҮЯ-нд болсон Улсын ургацын комиссын хурлын үеэр мэдээллээ. Дээрх тариалалтын 364 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны ургамал, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалжээ. Ингэснээр урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа хураан авах боломжтой байна. Үүнээс 487.6 мянган...

Аж ахуйн нэгжийг хийгээр халаах төсөл хэрэгжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа. Тэрбээр “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм. Өнгөрсөн жил СХД-ийн 129-р сургууль, 214-р цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлжээ. Эдгээр сургууль, цэцэрлэг дулааны урсгал...

15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлгийн мэргэжлийн...

“Нэг дусал цус-нэг хүний амь” аян эхэллээ

Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат тойргийнхоо иргэдийн дунд цусаа бэлэглэх аяныг санаачлан жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Нэг дусал цус-Нэг хүний амь” уриатай цусаа бэлэглэе аяныг эхлүүлж, иргэдэд урилга хүргүүлжээ....

Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид дүүргийн аж, ахуйн, нэгж, байгууллага, орон сууцны орц, гарц бүрт “Эрсдэлийг бууруулж маскаа зүүцгээе”,“Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт хоёр төрлийн сурталчилгааны наалтыг байршуулж байна. Энэхүү сурталчилгааны ажлыг хоёр үе шаттайгаар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
71%
1kmh
40%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-19 °
Дав
-21 °
Мяг
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ