-27.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хотын хөгжлийн асуудал, шашны байгууллагууд болон Covid-19 зэрэг цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Хотын тулгамдсан асуудлуудыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Улаанбаатар хотын хөгжлийг нэг шат ахиулахад гадаад болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг эрхзүйн зохицуулалтаар шийдэхээр зорьж байгаа. Монгол улсын нийт хүн амын 50...

Хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх хоёр шинэ төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд нээлээ

Улаанбаатар – Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Улаанбаатар хотын Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар...

Хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх хоёр шинэ төвийг нээлээ

Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нар...

Коронавирусийн халдвар нэмж илрээгүй, дахин нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр "Зургаадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд байгаа 16 хүн тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ тандалтын зорилгоор авсан 3 сорьц /Увс аймгийн нэгдсэн...

Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Энэ удаагийн хурлаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх товтой. Хэлэлцэх асуудлын талаар дэлгэрүүлбэл, Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байр болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2...

Тагнуулын ерөнхий газарт эд зүйл, мөнгө тараах зэргээр санал худалдан авахыг оролдсон 4 гомдол ирсэн

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хамтарсан мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүү "Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэний сонгох сонгогдох эрхэнд хууль бусаар нөлөөлөх аливаа үйлдэл нь хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт тооцогдохоос гадна өргөн утгаараа Монгол Улсын үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн үйл...

Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон 32 толгой тарвагыг нүүлгэн шилжүүлжээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна.Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байгаа. Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг...

10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.15/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 2061  хүн ажиглалтад байна. Ажиглах байранд шинээр таван хүн нэмэгдэж есөн хүн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5328 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. ЭМЯ-ны 24 цагийн  119 шуурхай утсанд   165 дуудлага иржээ. Гадаадын АНУ, БНСУ, Швед улсаас  манай улсын гурван иргэн...

УИД-ийн 181 сая төгрөгтэй дүйцэхүйц 15 тонн барааг устгажээ

УИД ХК-д  энэ сарын 7-ны өдөр  гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан бүх төрлийн барааг устгалд оруулж эхэлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн байцаагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс зургадугаар сарын 12-ы өдрүүдэд дээрх ажлыг хийж гүйцэтгэжээ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд  УИД  ХК-ийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Номин тав трейд” ХХК-ийн “УИД” супермаркет болон 1, 4,...

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуул

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг дарга захирамж гарган нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4241 иргэн оролцжээ. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед коронавирусын халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, онцгой үед дагаж мөрдөх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
75%
Лха
-20 °
Пүр
-14 °
Баа
-16 °
Бям
-12 °
Ням
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ