Нойр булчирхайн хорт хавдрыг авах мэс заслыг амжилттай хийжээ
Монгол улсад анх удаа ХСҮТ-ийн мэдээгүйжүүлэг, унтуулга, эрчим эмчилгээний болон элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн хамт олон, мөн Шастины нэрэмжит гуравдугаар улсын нэгдсэн эмнэлгийн зүрхний хэм алдалтын тасгийн баг хамт олонтой хамтран зүрхний хэм (эктопи, экстрасистоли г.м) алдалт, зүрхний дутагдалтай ерөнхий унтуулгатай хагалгаа дийлэхгүй өвчтөнд зүрхний хэм алдалтыг зохицуулах ухаалаг, электроник аппарат болох pacemaker-ээр удирдаж Whipple (SSPD) хагалгаа буюу нойр булчирхайн толгойн...
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байруудад 100 сая төгрөг өгнө
Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3...
Энэ сарын 5-ны өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амарна
Энэ сарын 5-нд Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаатай холбогдуулан, хуулиндаа бүх нийтийн амралтын өдөр. Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амарна.
Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваариар бол Пүрэв гарагт амардаг бол энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллаж, харин бүх нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт/2020.06.05/ гэр хорооллын ус түгээх...
Зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/30 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Бор хуст хайрхан ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-ын ашиглалтын байдалд шалгалт хийлээ.
Шалгалтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэж өгөөгүй,...
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.
Уг хуралдаанаар дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн...
Сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны 04 дүгээр...
Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1812 хүн байна
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.03/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.02-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 374 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
Үүнд:
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 8 хүн,
- Тусгай үүргийн онгоцоор ирсэн 120 хүн /давтан/,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулагт тусгаарлагдсан 209 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
- Тандалт, судалгааны зорилгоор УХТЭ, УГТЭ, СХД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 8 сорьц, шинжилгээнд...
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 26.2 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2020 оны эхний 5 сард бүртгэгдсэн 112069 гомдол мэдээллийн 71613 буюу 63.9 хувийг Нийслэлийн цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 19678 буюу 27.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл эзэлж байна.
Нийслэл хотын хэмжээнд 7922 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2818 хэргээр буюу 26.2 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Зарим гэмт хэргийн хувьд:
Харин Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 75...
НИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эх нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрд нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. “Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөвөрлөх асуудал гардаг аж. Одоогоор хоёр автомашинтай ч...
Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргана
Улаанбаатар хотын такси үйлчилгээний стандартыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр энэ онд томоохон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулан ажиллаж байна. Улмаар “Улаанбаатар такси каб” ХХК нь хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж эхэлсэн. Цаашид такси үйлчилгээний стандартыг хангуулах “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор “UB cab” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт...
Цаг агаар
Ulaanbaatar
overcast clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
0kmh
92%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-19
°
- Advertisement -
































