Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эх нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрд нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. “Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөвөрлөх асуудал гардаг аж. Одоогоор хоёр автомашинтай ч...
“Би Монгол Хүүхэд” уралдааны шилдэг хүүхдүүд тодорлоо
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол ёс заншил, өв уламжлалаа судалж мэдэх, эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, үеийн найз нөхөд, ах дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, эерэг зөв дадал зуршилтай хотын соёлтой иргэн болж төлөвшүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг...
Өнөөдөр нийслэлийн хүүхдээ сонсох өдөр
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгох шийдвэр гаргаснаар 4 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил “Нэг хот - Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд “Хүүхдээ сонсох өдөр”- ийг хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар идэвхжүүлэн Дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт “Шууданч тагтаа” саналын хайрцгийг...
2020 онд багтаан бүртгэлтэй стандарт таксины тоог нэмнэ
Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулсан. Улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК, “UBcab” ХХК-тай хамтран хувиараа такси эрхлэгчдийг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж эхэллээ.
Ингэснээр Монгол улсын такси стандартыг хангуулан...
Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна.
Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд...
Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа
Улаанбаатар хотыг стандарттай хот болгож, хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөжүүлэхэд дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хараа сүмбэр” ХХК-ийн барилгын материалын Жоби үйлдвэртэй танилцлаа. Хараа сүмбэр компани 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд дотооддоо Герман стандартаар барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна болон дотоод засал чимэглэлийн 53 нэр...
Н.Мандуул: Хүүхдийн бэлэг гэхээр ундаа, чипс, чихэр гэсэн хортой зүйл буудаг
Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гэр бүл, хүүхэд, залвуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Энэ жилийн тухай цар тахлын улмаас хүүхдийн баярыг өргөн дэлгэр, олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дор тэмдэглэхгүй болхыг хурлын эхэнд санууллаа.
Энэ талаар ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорионы дэглэм хэрэгжиж...
10.000 программист төслийг эхлүүллээ
Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.1.2 Нийслэлд нэн шаардлагатай ноухау дэвшилтэд технологи, инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжинэ гэсэн зорилтын хүрээнд “10,000 программист” төслийг хэрэгжүүлэх”, 4.6.4 Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны...
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм. Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн гал тэргээр...
Бүтээгдэхүүний шошгыг сайтар харж сонголтоо хийхийг АНХААРУУЛЖ байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлж байна.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 559 зөрчлийг илрүүлснээс 394 буюу 73.7 хувийг газар дээр нь арилгуулсан. Хадгалалтын горим алдагдсан есөн төрлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
70%
1kmh
0%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-19
°
- Advertisement -
































