Хяналт, шалгалтад 39 объектыг хамруулав
Нийслэлийн Онцгой байдлын газраас Төрийн тусгай хамгаалалттай объектууд болон Засгийн газрын байруудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт, шалгалтад нийт 39 объектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 310 зөрчлийг илрүүлж, 94 зөрчил буюу 30.3 хувийг газар дээр нь арилгуулсан юм.
Харин бусад 216 зөрчил буюу 69.7 хувийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн...
Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хянаж байна
Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлрүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд 8 шалган нэвтрүүлэх товчоодод камерийн хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци...
Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа онцлогтой.
Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо...
Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой
Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ заид баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг...
ЖАЙКА-гаас эмнэлгүүдэд хамгаалалтын хэрэгсэл хүлээлгэн өглөө
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-гаас “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн байгууллагуудад 7 нэр төрлийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу “Ковид-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад амны хаалт, комбинезон, нэг удаагийн халад, малгай, нүүрний хамгаалалт, хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий зэрэг 7 төрлийн нийт 47...
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Б өнгөрсөн шөнө мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ
Ойрын эх сурвалжийн мэдээллээр өчигдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга, талийгаач Б, тус газрын мэргэжилтэн /эмэгтэй/ Б нар өчигдөр 21.00 цагийн үед аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн өрөөнд уулзахаар очсон байна.
Улмаар архи ууцгааж, талийгаач Б орсон цагаас 2 цаг гаруйн дараа буюу 00.00 цагийн үед Засаг...
С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч...
О.Сэргэлэн эмч Дэлхийн эрүүл мэндийн салбарын шилдэг 101 манлайлагчын нэгээр шалгарлаа
World Health & Welness холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчыг шалгаруулах номинацад 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлхагч Оргойн СЭРГЭЛЭН шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавъяат эмч...
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт зохион байгуулж байгаа билээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 7950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.
Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гэхэд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийсэн аж. Ариутгалыг холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд хийж байгаа юм байна. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий цэгүүдээс...
Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа.
Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-6.9
°
C
-6.9
°
-6.9
°
73%
3kmh
75%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-12
°
Мяг
-20
°
- Advertisement -































