С.Амарсайхан: Иргэдэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэж ажиллах хэрэгтэй
Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө.
Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын халдвараар 44 мянган хүн өвчилж,...
"Энержи Ресурс", МАК, "Өсөх Зоос", Саусгоби Сэндс" компани нүүрсний экспортоо зогсоолоо
Коронавирустэй холбоотойгоор Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхлэв.
“Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбат “Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг манайх болон “Саусгоби сэндс”, “МАК” компани өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас экспортоо бүрэн зогсоосон. Хий дэмий өрөнд орж байхаар ингэсэн нь дээр гэсэн шийдэлд хүрсэн” гэв. “МАК” компанийн хувьд нэг сарын хугацаатай ажилчдаа амрааж буйгаа Ерөнхийлөгч Н.Цэлмүүн нь мэдэгдсэн.
Түүнчлэн Гашуунсухайт боомтоор нүүрсээ экспортлодог “Энержи Ресурс” компанийн...
Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав
Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл болгосон байна.
Энэ дагуу Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй. Гагцхүү...
Нийслэлийн нутаг дэвсгэрт хог ачиж тээвэрлэх хуваарийг нэгдсэн стандартад оруулна
Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудыг нэгдсэн хяналт зохицуулалттай болгох, үйл ажиллагаа, хуваарь графикийн мөрдлөгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн есөн дүүрэгт ажиллах хуваарийг баталсны дагуу өнөөдөр Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани...
ДЭМБ-аас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл гардуулав
ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад 5 нэр төрлийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.
ДЭМБ-аас 2009.13 ам.долларын үнэ бүхий хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, халад, гар ариутгагч зэрэг эмнэлгийн хэрэгслийг тусламжаар ирүүлжээ. Эдгээр эмнэлгийн хэрэгслийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулав.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Шинэ коронавирусний халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байна. ДЭМБ-ын өнөөдрийн мэдээгээр,...
Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой
-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам: Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэл хотын хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нэг салбар болон ажиллаж буй барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгчдийн үүрэг, хариуцлага ихээхэн ач холбогдолтой юм.
Орчны аюулгүй...
281 төрлийн бүтээгдэхүүн устгажээ
Цагаан сар дөхөж, бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн сарын 20-ноос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж эхэлжээ. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх уг шалгалтад улсын 360 байцаагч оролцож буй юм байна.
Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг 271 аж ахуйн нэгж, байгууллага, 479 иргэн, нийт 750 объектыг одоогоор шалгажээ. Үүний 312 нь худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр...
Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Японы ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн 3-р нарийн бичгийн дарга Мураками Мэй, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.
Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсыг сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг...
Урт цагааны үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, тус газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын нөхцөл байдлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Энэ үеэр “Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох албаны...
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн удирдах хорооны хурал боллоо
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх/ төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн удирдах хорооны хурал боллоо. Хурлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа даргалж, тус төслийн захирал Дэвид Ханкок болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Хурлын эхэнд “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх/ төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь”...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
79%
0kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-19
°
- Advertisement -
































