7.1 C
Ulaanbaatar
Баасан, 9 сар 20, 2024

Нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2018 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,...

“Миний эх орон” Байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын...

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл аваачиж тавив

Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 онд анх удаа ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил 2 дахь удаагаа тус ажлыг эхлүүллээ. Байгаль хамгаалагчдын ажиглалтаар халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байгаа нь амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс болон зэрлэгшсэн нохойд бариулж байгаа зэргээс харагдсан байна. Энэ удаагийн биотехникийн арга...

Нийслэлийн “Цасны баяр” энэ бямба гарагт болно

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар “Цасны баяр”-ын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрүүд, нэгдсэн төлөвлөгөөг...

Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа

Өнгөрөгч жилийн 6 болон 7 дугаар саруудад хэт халалт олон хоногоор үргэлжилж хур тунадас бага байснаас тодорхой бүс нутгуудаар га-гаас хураах ургацын хэмжээ эрс буурсан. Жилийн хэрэгцээт буудайн 40 гаруй хувийг дотоодоосоо хангасан буюу улсын хэмжээнд нийт 367.3 мянган га талбайд улаанбуудай тариалж 230.4 мянган тонн ургац хураан авснаас зохих стандартын шаардлагад нийцсэн 128,0 мянган тонн хүнсний буудайг 13 аймгийн 54 сумын 597 иргэн,...

Монголын банкны холбоог Ө.Ганзориг удирдана

Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг сонгожээ. Тус албыг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О Орхон хашиж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан байна. Олонхийн саналаар сонгогдсон Ө. Ганзориг МБХ-ны ерөнхийлөгчөөр 2 жил ажиллах аж. Монголын банкны холбооны дүрмийн дагуу хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болвол дахин 1 жилийн хугацаагаар сонгож болдог байна.

Аж үйлдвэрийн цахим сан ашиглалтад орлоо

Аж үйлдвэрийн салбарын дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор цахим мэдээллийн санг ажиллуулж эхэлжээ. Ийнхүү аж үйлдвэрийн цахим сантай болсноор үйлдвэрлэгч бүрт хүрсэн зөв зохистой бодлого хэрэгжүүлж, оновчтой зохион байгуулалт хийх боломж бүрдэх юм байна. Цахим мэдээллийн сангаар дамжуулан аж үйлдвэрийн дэд салбарын чадавхийг тодорхойлох замаар гадагшаа экспортлох боломжтой бүтээгдэхүүний хэмжээг тооцох бололцоотой гэдгийг албаныхан хэллээ. Аж үйлдвэрийн салбарын...

Халуун ус түгээдэг худагтай боллоо

Гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээг хүртээмжтэй болгох зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн хэсгийн дунд ухаалаг худаг байгуулжээ. Ухаалаг худагтай болсноор иргэд 24 цагийн турш иргэд картаа уншуулан усаа авах боломжтой төдийгүй давхар халуун ус түгээдэг болсон байна. Нэг литр халуун ус 50 төгрөгийн үнэтэй бөгөөд халуун усыг түгээгчийн туслалцаатайгаар авах аж. Иргэд халуун усыг ахуйн хэрэглээндээ ашиглах боломжтой болсон нь талархууштай хэмээн ойр тойрны иргэд талархалаа...

Өнөөдрөөс Аргентин руу визгүй зорчино

Бүгд найрамдах Аргентин улстай харилцан визгүй зорчих асуудлыг өнгөрсөн онд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улс, Бүгд найрамдах Аргентин улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн юм. Тэгвэл хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоноор өнөөдрөөс буюу 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн монгол иргэд Аргентин руу 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.

“Тэргүүний хамт олон”-оор хоёр дахь удаагаа шалгарав

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажилласан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн 2017 оны “Тэргүүний хамт олон”-оор хоёрдахь удаагаа шалгарлаа. Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
7.1 ° C
7.1 °
7.1 °
53%
3kmh
40%
Бям
10 °
Ням
14 °
Дав
14 °
Мяг
11 °
Лха
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ