-3.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 30, 2024

Нийгэм

“Шөнийн гэрэлт гудамж”-ны тохижилтын ажил 80 гаруй хувьтай байна

НИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт болон тохижилтын ажлуудтай танилцлаа. Ажлын хэсгийнхэн эхлээд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Амарын гудамж, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, “ТБД андууд”-ын зүүн талд хийх тохижилтын ажлын явцтай танилцсан юм. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод нэг наст ургамал тарихаас илүү олон наст мод, бут сөөг тарихаар төлөвлөжээ. Тодруулбал, Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэл, замын хоёр талаар мөн Бага тойруу...

Монгол Улсын анхны хиймэл дагуул 'Мазаалай' сансарт хөөрлөө

Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг өнөөдөр АНУ-ын Флорида мужийн Кеннедийн сансрын төвөөс Монголын цагаар 05:50 цагт хөөргөлөө. Эл түүхэн өдрийг тохиолдуулан МУИС-ийн хамт олон өглөөний 05 цагт сургуулийнхаа өмнөх талбайд өнгө, өнгийн бөмбөлөг хөөргөсөн байна. ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин...

Төвбанк дэргэдээ Тусгай хяналтын алба байгуулжээ

Монголбанк Хяналт шалгалтын газрынхаа батлагдсан орон тоо, төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг бусад нэгжүүдээс шилжүүлэн томилж Тусгай хяналтын алба байгуулсан байна. Тус алба Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх юм хэмээн Төвбанкнаас мэдэгдлээ. Мөн банкны үйл ажиллагаанд  Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах аж. Улмаар Санхүүгийн мэдээллийн алба болон...

Зурвасаас онгоц гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” маягийн хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд үзүүлэх нислэг үйлдэх гэж байгаад зурвасаас гарсан хэмээн албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, Чингис хаан Олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан хэмээн Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албанаас мэдээлж байна. ОХУ-ын нисгэгчтэй экипаж, Ерөнхий зориулалтын агаарын тээврийн тасгийн ажилтнууд тус агаарын хөлөгт үзүүлэх нислэгийн бэлтгэл хангаж ажиллаж байжээ....

Монгол иргэд Сингапур руу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичгийг харилцан солилцжээ. Ингэснээр Монгол Улс, Сингапур улсын иргэд энэ сарын 8-наас эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байна. Дээрх ноот бичгийг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 хоног байсан юм. Дашрамд дурдахад  Сингапур Улс...

Баянзүрхийн 321 урт метр гүүрийн шав тавих ёслол боллоо

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн 321у/м гүүрийн шав тавих ёслол  боллоо. Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээр байрлах юм.  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулахад 1960-86 оны үед баригдаж, 40-өөс дээш жил болсон гүүрүүдийг засварлан шинэчлэх...

Наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөг зарцуулна

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд салбар хороод мэдээлэл хийлээ. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатар найруулна. Наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөг байхаар төсөвлөсөн бөгөөд үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд...

Н.Учрал гишүүн 1000 хүүхдийн баяр зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүрэгт “Хүүхдийн мөрөөдөл” арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү баярт тус дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хороодын 1000 хүүхэд хамрагдаж урлагийн тоглолт үзэж бэлэг авсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож, Сонгинохайрхан дүүргийн ирээдүй болсон хүүхэд багачуудтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Тэрбээр “Хүүхэд багачууд бол Монголын ирээдүй. Тийм учраас бид хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, хөгжиж дэвшихэд нь онцгой анхаарч байх ёстой” гэв. Энэ үеэр Сонгинохайрхан...

“Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдлээ

НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан эх үрсийн баярыг тохиолдуулан “Өргөө” амаржих газарт зочиллоо. Тэд Австрали улсын буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийн замын зардлыг шийдвэрлэж өгч буйгаа тус хамт олонд дуулгаад олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан үрс, ээжүүдэд гарын бэлгээ өгсөн юм....

Хотын удирдлагууд ээжүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Улаанбаатар хотын хэмжээнд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 160, 2 дугаар одонгоор 2992 ээж өчигдөр шагнагдлаа. Төрийн одонг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Юуны өмнө энд цугласан ээжүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг дэвшүүлье....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
80%
0kmh
0%
Лха
14 °
Пүр
21 °
Баа
17 °
Бям
13 °
Ням
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ