-26.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Фото мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг...

УИХ-ын дарга Г.Занданшатар ХААИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар (2022.11.09) Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө. Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад веб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. Дэлхий нийтийн чиг...

Монгол Улсын 2024 оны “ТОП-100” компанийг тодруулав

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан алдаршууллаа.  Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв. Монгол Улсын эдийн засаг  өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим...

“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн үргэлжилж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.

"Эх оронч сурагч" зорилтот аялал эхэллээ

Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны...

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг...

Япон хүүхэлдэйн үзэсгэлэнгээс

Япон сан болон Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ. Тус үзэсгэлэн тавдугаар сарын 9-нийг хүртэл олны хүртээл болно.

2023 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2023.03.15) 10 цаг 00 минутад гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд...

“Монголын Эдийн засгийн форум-2023” эхэллээ

Монголын Эдийн засгийн форум-2023” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. “Welcome to Mongolia” уриан дор болж буй энэ удаагийн чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавив. Мөн хүндэт зочны илтгэлийг АХБ-ны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса тавилаа. Чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр болж,...

“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
63%
1kmh
0%
Баа
-17 °
Бям
-16 °
Ням
-11 °
Дав
-13 °
Мяг
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ