Гадаад улсын зарим иргэнийг Алтангадас одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг Алтангадас одонгоор шагналаа.
Эдгээр хүмүүсийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол соёл, түүхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалж, сурталчлан таниулах үйлсийг хичээл зүтгэл, авьяас билгээрээ манлайлан түүчээлж, үндэсний бахархлыг бүрэлдүүлэн цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулсан дараахь иргэдийг...
Ой тогтоолтын аваргууд эх орондоо ирлээ
БНХАУ-д болсон 100 мянган долларын шагналын сантай олон улсын тэмцээн мөн Индонезийн Жакарта хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж, гиннесийн дээд амжилт тогтоосон Монголын ой тогтоолтын академийн ихэр тамирчин ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжин-Улаанбаатарын 23-р галт тэргээр өнөөдөр эх орондоо ирлээ.
БНСУ-аас 212 сая төгрөгийн үнэтэй, үзмэрийн шилэн хорго хандивлав
Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ.
Тэгвэл Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд...
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.
Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван,...
Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо
БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов.
Энэ үеэр...
Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4-р хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, нээлтээ хийлээ.
Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,...
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараахыг шаардан жагсав
ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр боллоо. Нам бус залуусын хөдөлгөөнөөс зохион байгуулсан "Нэхүүл" жагсаалд оролцогчид Төрийн Ордны гадаа ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулган шаардах бичиг хүргүүллээ.
Жагсагчид өргөсөн тангарагаасаа буцсан нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагыг тавьсан байна. Харин уучлал хүсэх нь ард түмнийг доромжилсон хэрэг учраас хүлээж авахгүйгээ тус бичигт илэрхийлжээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 67 жилдээ зохиог байгуулагдлаа
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 06-р сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд 1992 онд төрийн зүгээс 06-р сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.
Энэ...
Азийн хотуудын наадмын урлагийн тоглолт эхэллээ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ.
Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж...
МСНЭ-ийн XVII их хурал үргэлжилж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм.
Хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улс төрийн бохир технологи орж ирж байгаад харамсаж байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох үйл явцад улс төрийн нөлөөлөл орох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Өнөөдрийн хуралд...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -










































