-0.9 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 27, 2024

Фото мэдээ

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Баянзүрх дүүргийн 1709 дүгээр санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр санал өгснийхөө дараа “Монголын ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол төрийн дээр сандайлсан намуудыг, улстөрчдийг хариуцлагатай, сахилга баттай байлгах ёстой тэргүүн юм. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат, хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ улс төрд, нийгэмд хариуцлага...

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн 23-р сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө. Санал өгснийхөө дараа тэрбээр “Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явж, төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Сонгогч иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна" гэлээ. ...

Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 минутад албан ёсоор орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж буй. Тэдгээр гурван нэр дэвшигчийн төлөө нийт 1.978.298 иргэн 1983 санал авах байрт очиж, саналаа өгнө. Мөн 44700 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” тэмдэглээтэй байгаа ба эдгээр иргэд өнөөдөр харьяа санал авах байрандаа амжиж очвол...

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна

Сонгуулийн санал авах хэсгийн хороод өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна. Улсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр 28045 сонгогч хүсэлт гаргажээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон; батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч...

Малын чанар сайжруулах ажлыг эхлүүллээ

1990 оноос хойш малын чанар, үүлдэр угсааг сайжруулах ажил орхигдсон. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 27 жилд хийж амжаагүй малын чанар сайжруулах чиглэлээр бодит алхам хийж эхэллээ. Тодруулбал Монгол Улсын мал сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Малын тооны өсөлт эдийн засгийн өсөлтөд таатай үр дагаврыг гаргаж байгаа хэдий ч, тогтвортой хөгжихөд малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх...

Барилга, хот байгуулалтын салбарынхан нээлттэй ажиллаж байна

Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой. Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд,...

Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд...

Галын шалтгаан, учирсан хохирлыг цагдаагийн байгууллага тогтооно

“Говь” ХК-ийн үйлдвэрийн зориулалттай барилгад өчигдөр оройн 20:46 цагийн үед гал гарч нийслэлийн бүх гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн ажиллаа. Тодруулбал, нийслэлийн 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашин, Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх пистерн автомашинуудыг дайчлан 10 цаг гаруй ажиллсны хүчинд үүрийн 07.00 цагийн орчимд галыг унтраасан юм. Харин одоо гарч буй...

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэлээ

Өнөөдөр тохиож буй Цусны донорын дэлхийн өдрийг МУЗН, ЦССҮТ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?” сэдвээр “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор эл өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлан, олон нийтэд алдаршуулсан...

Геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарынхан нээлттэй ажиллаж байна

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг тус салбарын шилдэг төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд оролцож, ажил үйлсээ олон нийтэд танилцуулж буй юм. Өнөөдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийж, урлагийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага, яамны газар, хэлтсийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
43%
2kmh
0%
Бям
4 °
Ням
6 °
Дав
9 °
Мяг
12 °
Лха
13 °
- Advertisement -

Шинэ мэдээ