-21.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Онцлох

Featured posts

НӨАТ-ын буцаан олголт авах иргэд мэдээллээ баталгаажуулаарай

НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдах иргэдийг энэ сарын 22-ноос өмнө www.ebarimt.mn цахим хуудсан дахь мэдээллээ бүрэн оруулахыг Татварын ерөнхий газраас анхааруулав. ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг энэ сарын 22-нд Сангийн яаманд хүргүүлэх юм. Харин Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу шилжүүлнэ. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн мэдээллээр www.ebarimt.mn цахим хуудсанд...

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн...

Д.Мурат: Оноо авах гэсэн популизм одоо хоцрогдсон

-Богино зайн улстөржилт ард түмнийг талцуулж, ах дүүг хүртэл хагаралдуулж байна- УИХ-ын гишүүн Д.Муратыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын хаврын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тун удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. Таны хувьд завсарлагааны хугацаанд хаагуур ямар ажил амжуулж яваад ирэв? -Би олон жил аймагтаа бүтээн байгуулалт хийлээ. Дан ганц Баян-Өлгий аймагт ч гэхгүй баруун аймгуудыг дулаанаар хангах талаар ажиллаж ирсэн хүн. 1980-аад...

Агаарын бохирдлын асуудлаар явагдах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм. Энэхүү албан бичигтээ: “…Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч...

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцуулав. Тэрээр "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20...

“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 8 сарын 20-ны өдөр  Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авалтыг зохион байгуулсан “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг өнгөрөгч наймдугаар сард Дэлхийн гэрэл зургийн өдрөөр зохион байгуулсан билээ. Уг гэрэл зургийн уралдааныг хоёр ангиллаар, сэдэв сугалах зарчмаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр уралдааны дүнг танилцуулан шилдэг...

Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Заавал хийх...

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргалаа.  Прокуророос Б.Бямбасайханыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлснийг шүүх ийнхүү хүлээж авсан байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм. Эргэн сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад...

Цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн зургаадугаар сарын 06-нд эхэллээ.  Тэмцээний нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд, 17 аймгийн Засаг дарга, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-ын...

Орон сууцны үнэ 0.2-11.3 хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.3, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгджээ. Шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёрдугаар сард 3.46 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны үнэ ам метр нь дунджаар 3.30 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
71%
3kmh
40%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-20 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ