Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.17/ нэгдсэн хуралдаан эхэлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авав. УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа...
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн МАН-ын бүлэг үзэв
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ.
УИХ-аас энэ сарын 02-нд Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж, өчигдөр буюу энэ сарын 15-нд бүхэлд нь хориг тавьсан. Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо...
"АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ"
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайдын асуудал, Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ардчилсан намын бүлгээс нийт долоон удаа танхимын гишүүддээ хариуцлага хүлээлгэх болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлагыг хүргүүлсэн. Ардчилсан намын бүлгийн энэ...
Улсын хэмжээнд 416.3 мянган тонн үр тариа хураан аваад байна
Ургац хураалтын мэдээгээр улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 416.3 мянган тонн үр тариа, 166.6 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 36.5 мянган тонн гар тэжээл, 4.6 мянган тонн дарш бэлтгээд байна.
Бэлтгэсэн өвс хадлан өмнөх оны мөн үеэс 224.9 мянган тонноор буюу 24.7 хувь, үр тариа 185.0 мянган тонноор, төмс 45.3 мянган тонноор,...
Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих “Вансэмбэрүү-2018” экспо болно
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн...
2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ:
Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж,...
Д.Эрдэнэбат: УИХ, Засгийн газрын хариуцлагатай холбоотой тавьсан бидний шаардлага хэвээр байгаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн байдалтай холбоотой зарим асуултад хариулт өглөө.
-Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд өрнөж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг ярилцсан уу?
- Өнөөдрийн төр засагт авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагатай гэсэн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа УИХ дарга, Засгийн газарт илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа...
МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томилохыг УЗ-өөс дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ дахь тус намын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн гишүүнийг нэр дэвшүүлэв.
Түүнийг бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд өрсөлдөгчгүй байсан гэв. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараахыг шаардан жагсав
ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр боллоо. Нам бус залуусын хөдөлгөөнөөс зохион байгуулсан "Нэхүүл" жагсаалд оролцогчид Төрийн Ордны гадаа ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулган шаардах бичиг хүргүүллээ.
Жагсагчид өргөсөн тангарагаасаа буцсан нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагыг тавьсан байна. Харин уучлал хүсэх нь ард түмнийг доромжилсон хэрэг учраас хүлээж авахгүйгээ тус бичигт илэрхийлжээ.
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулахыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тус бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжив.
Өчигдөр буюу энэ сарын 12-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг бүрэн хангаагүй гэх үндэслэлээр албан тушаалаас огцруулахаар санал нэгдсэн юм. Харин өнөөдөр болж буй МАН-ын бүлгийн хуралдааны үеэр 20 гаруй гишүүн асуулт асууж, санал хэлсэн байна. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 58 гишүүний...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
70%
3kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-14
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -










































