-27.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 25, 2025

Онцлох

Featured posts

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл...

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Зүүн бүсийн салбар зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах "Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөн" -ийг угтан "Зүүн бүсийн салбар зөвлөгөөн" (2024.11.21) Онцгой байдлын ерөнхий газарт нээлтээ хийлээ.    Салбар зөвлөгөөнд ОБЕГ болон Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн хамрагдаж...

“Монголын эрхзүйн шинэтгэлийн шинэ үе шат“ онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман-Европын эрх зүйн төвтэй хамтран “Монголын эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шат” онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд нийт 120 гаруй оролцогч үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн дэмжигч байгууллагаар ХБНГУ-ын Олон...

2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна. Нэг. АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ.Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж...

Л.Бат-Эрдэнэ: Эрэн хайх, аврах ажиллагаанд нохой ашиглахад цаг хугацаа хэмнэдэг бөгөөд богино хугацаанд амжилттай үүрэг гүйцэтгэх боломжтой

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүний амжилтад хүрэх зам нь дардан байдаг гэдэг.  Аливаад хариуцлагатай, эерэг хандлагатай байх нь мөн л шалгуурын нэг.  “Марта” гэхээр хүн бүрт дотно сонсогдож, тэдний амжилтын түүх ч улсдаа болоод олон улсад  үнэлэгдсэн бол “Алдо” дуудлагатай нохойг сургаад удаагүй ч амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Тэдний “эзэн”-ийг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Түүнийг Лхамхүүгийн Бат-Эрдэнэ гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын...

Улсын хэмжээнд 431.3 мянган тонн тариа хураан аваад байна

 Улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар 431.3 мянган тонн үр тариа хураан аваад байна. Түүнчлэн: 244.5 мянган төмс,229.5 мянган тонн хүнсний ногоо,243.3 мянган тонн таримал тэжээл,55.1 мянган тонн техникийн ургамал тус тус хураажээ. Мөн 1 сая тонн хадлан, 25.1 мянган тонн гэр тэжээл бэлтгээд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад төмс хураалт 66.6...

С.Амарсайхан: Алба хаагчдын нийгмийн баталгаа болоод тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан онцгой он жилүүд байх болно

Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьтай байна. Тиймээс төсөв хөрөнгө оруулалт, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 70 хувьд, аврах ажиллагааны багаж хэрэгслийг 80 хувьд, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг 85 хувьд, гал унтраах тусгай зориулалтын автомашиыг 65...

Нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.3 сая төгрөг байна

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлсэн, Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)-ын  301 байгууллага 2024 оны 3 дугаар улирлын  тайлангаа ирүүлжээ. ҮХЭХЗ-ын нэг байгууллагад дунджаар 1 брокер, 4 агент ажиллаж байна. Брокерын тоо 2023 оны мөн үеийнхээс 14-өөр буурсан. Харин агентын тоо 1301 болж нэмэгджээ. ҮХЭХЗ-ын байгууллага 212.5 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй.  Хөрөнгийн хувьд

Хотын даргын баталсан журмыг хүний эрх зөрчсөн гэж үзлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хандан албан бичиг хүргүүлжээ. Тус яаманд “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос тус тус хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтэд “Захирамж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76%
1kmh
4%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-20 °
Дав
-22 °
Мяг
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ