Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм үйлчилж эхэллээ
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм өнөөдрөөс буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 01-нээс үйлчилж эхэллээ.
Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орж байгаа. Тэдгээрээс заримыг нь онцлоход жолоо барьж яваа үедээ гар утас ашиглахыг хатуу хориглоно. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг заавал арын суудалд суулгаж хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох ёстой аж.
Жолоочид хамарсан заалтуудад замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглахыг хатуу...
АН: УИХ, ЗГ хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол чуулган,байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг орхилоо. Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааныг орхин гарч буй шалтгаанаа тайлбарлав.
Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаануудад...
Б.Батзориг: Өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргалаа
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ЖДҮХСангаас зээл авсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулахаар болсноо мэдэгдсэн билээ.
Энэхүү мэдэгдлийн дараа ХХААХҮ-ийн сайд хэвлэлийн хурал зарлаж огцорч буйгаа илэрхийллээ.
Б.Батзориг сайд: “Миний бие хариуцлага хүлээж, ӨӨРИЙН хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасанаа хэвлэлийнхэн та бүгдэд мэдэгдэж байна”.
Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 08, 09-ний өдөр бүх нийтээр амрах юм.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон...
Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн байна.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах талаар ирүүлсэн Зөвшилцөх санал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгийн зарцуулалтын асуудлыг хэлэлцсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.
Тэрбээр, “Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгнө. ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүд зээл асван тухай мэдээлэл гарсан. Манай бүлгийн гишүүдийн зүгээс хууль зөрчсөн нь тогтоогдсон...
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ
Хөнгөлөлт 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” 2018-2019 онд хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт ирэх 11 дүгээр сарын 1-ээс эхэлж 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Шөнийн тарифын хөнгөлөлт нийслэлийн 8 дүүрэг, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хүрээнд,...
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах тухай саналаа гардуулж өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.
АЛБАН БИЧИГТ:
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.
Иргэдэд танилцуулж,...
Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж байгуулагуудын кадастрын тусгал зургийг дахин...
Н.Учрал гишүүний аав жижиг дунд бизнес эрхэлдэг билүү, эсвэл...
УИХ-ын гишүүн Н.Учрал өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн. Түүний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК нь 2017 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр дөрвөн жилийн хугацаатай 950 сая төгрөгийн зээл авсан явдалд олон түмэн дургүйцэж, өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан.
Тэгвэл тэрбээр "Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд...
165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд анхаарахыг сануулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлаар байр, сууриа илэрхийлэв.
Төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулаад гарсан юм.
Өмнө нь уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
УИХ-ын чуулганы хуралдаанд үг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
1kmh
4%
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-19
°
Лха
-16
°
- Advertisement -









































