Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийн зээл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн гишүүдэд бодлогоор олгогдсон байж болзошгүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-ТаныгАж үйлдвэрийн сайд байхдаа сонгон шалгаруулалтад оруулалгүй аж ахуйн нэгжүүдэд зээл өгсөн гээд байна. Я.Содбаатар гишүүн өмнө нь Ардчилсан намын үед гишүүд нь авч байсан. Одоо манай намынхан ЖДҮХС-аас авч байна гэсэн зүйл яриад байна?
-ЖДҮХС-аас авсан зээлийн асуудлаар Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор барьцаалсан сөрөг улс төр явж...
Нийслэлийн түүхт 379 жилийн ой тохиож байна
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд...
У.Хүрэлсүх: ЖДҮ-ийн зээлийн асуудлын тухайд ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.29/-ний өдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, тус бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын 2019 оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн байна.Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг төлөвлөхдөө малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон аялал жуулчлалын чиглэлд түлхүү...
ЖДҮС-аас зээлийн асуудлыг шийдэхгүй бол Ардчилсан намын гишүүд УИХ, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй гэв
-УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан асуудлаар шаардлага хүргүүллээ-
лсан намын бүлэг өнөөдөр /2018.10.26/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж...
Нийтийн тээврийн хэрэгсэл нийт 920 цаг зам дээр эвдэрч, унтарч зогссон байжээ
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах болон иргэдийн ая тухтай, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд нийтийн тээвэр чухал үүрэгтэй билээ.
Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, түүнд хяналт тавих механикийн инженерүүд нь шалгахгүйгээр гаргаж, замын хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг нь иргэдийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй нэг шалтгаан болж байна. Тэгвэл тус албанаас гаргасан судалгаагаар...
Сурагчид маргаашаас амарна
2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:
-НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД-
Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал нэг долоо хоног
Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал гурван долоо хоног
– VI-XII ангийн сурагчид XII сарын...
С.Эрдэнэ: Эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих гээд байх юм
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2019 оны төсвийг хэлэлцэх ёстой Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хэд хэдэн удаа хойшиллоо. Асуудал юунд байна вэ?
-Хэцүү байгаа л даа. МАН бүрэн эрхийнхээ талаас илүүг элээчихсэн. Гэтэл олигтой хийсэн бүтээсэн зүйл хомс байна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь бүр утгаа алдчихлаа. Юм хийвэл хийчих ганцхан жил л үлдэж. Тийм учраас дотроо их толхилцож...
Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараа хахууль авсан хэрэг цагдан хориотой шалгагдаж байна
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.
Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны аравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн...
Монгол цагдаа АНУ-ын мөрдөгчтэй хамтран гэмт хэрэгтнүүдийн эсрэг хэрхэн тэмцэхийг хүлээн авч үзээрэй
Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон "The Mongolian Connection" уран сайхны кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Мөн тус кино Казахстан улсад өчигдөр нээлтээ хийн кино театруудаар гарч эхэлсэн юм. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англин, Австрали, Канад зэрэг орон орны уран бүтээлчид ажилласнаар Монголд холливуд хэв маягийг "үнэртүүлж" байгаа юм. Киноны гол дүрд Б.Амарсайхан, Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг нар тоглож байгаа бол дүрүүдэд, Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам...
“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нээлтээ хийхэд бэлэн болжээ
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
0kmh
20%
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -









































