Б.Пүрэвдорж: МАН бидний үг, үйл хэргийг баллуурдах ажлыг маш сайн хийж байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэлээд шүүмжлэлтэй үг хэлж байна. Үүний хариу юу, эргээд цахим ертөнцөд таны талаар бараан мэдээллүүд явж байна. Анзаарсан уу?
-Тийм ээ. Харсан. “Сайн муу хэлүүлдэггүй хүн гэж байдаггүй. Салхи ордоггүй жалга гэж үгүй” гэсэн манай захчин ардын зүйр цэцэн үг бий. Би аливаа асуудалд эмзэглээд байдаггүй. Ийм хэрийн гүтгэлэг, шүүмжлэлийг хүлээн авч сурсан хүн. ...
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмтэй танилцаарай
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 2018 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ. Шинэ дүрмийг орчин үеийн хөдөлгөөний аюулгүй байдлыг холбохтой уялдуулж, хуучин заалтыг сайжруулж, илүү тодорхой болгосон төдийгүй түгжрэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах нэмэлт заалт оруулсан байна.
Зурган хэлбэрээр хүргэж байна:
Б.Дэлгэрсайхан оффшорчдын нэг гэдгээ зарлав, одоо хариуцлага тооцох уу
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.23/ хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан мэдээлэл сонсох үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Оффшор гэж улстөрждөг гишүүд олон бий. Оффшор гэж ярьснаас болж хөрөнгө оруулалт багассан. Би бол оффшорчдын нэг ээ, шалгуулж ч байна. Уг нь, би Хонконгод данстай. Гэтэл Засгийн газрын хуралдаан оффшор бүс болгон зарласан. Энэ тохиолдолд яах...
Төмөр зам тавих концесийн гэрээг цуцлахыг тэд шаардаж байна гэв
Хөвсгөл аймгийн удирдлагууд газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байгаа ч “Аспайр Майнинг” компанийн охин компани болох “Нортерн Рейлвэйс” ХХК, Эрдэнэтээс Хөвсгөл аймгийн Овоотын уурхай, цаашлаад хойд хил хүртэл Хятад улсын санхүүжилтээр хууль бусаар төмөр зам тавих гэж байгааг аймгийн иргэд болоод “ Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Мөн УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдалд хандаж байгаагаа ч илэрхийлэв....
Ногоон тэжээлийг анх удаа улсын нөөцөд авахаар боллоо
-Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилт тариалангийн газрыг хашаажуулалтын ажлыг чанарт анхаарах хэрэгтэй гэв-
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын хүсэлтийн дагуу Газар тариалангийн бүс нутагт Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж, намрын ургац хураалтын явц, Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцлаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтнууд болон...
Д.Эрдэнэбат: 2019 оны “цатгалан” төсөв том эрсдэл дагуулж байгааг анхаарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-УИХ-аар 2019 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Анх чуулганд оруулахад АН-ын бүлэг завсарлага авч байсан. Таны хувьд төсвийн боловсруулалтыг хэрхэн харж байна вэ?
-2019 оны төсвийг ярихаас өмнө 2018 оны төсвийн гүйцэтгэлээс үүдэн гарч байгаа сөрөг үр дагавруудыг сануулмаар байгаа юм. Энэ онд эдийн засгийн өсөлт байсан ч иргэдэд хүрч байгаа хүртээмж алга гэдгийг нийтээрээ ярьж байна....
Дахин нэг цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад ослоор нас барлаа /сурвалжлага/
Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газартToyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэргийн тухай дуудлага 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байна. Харин цагдаагийн үхлийн...
Захиргааны ерөнхий хууль олон талын сөрөг үр дагаврыг бий болгоно
-2019 төсвийн төслийн багц хуулиудыг хэлэлцэв-
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.10.22/ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 2019 оны Улсын төсөвт багцалсан дүнгээр оруулж ирсэн тоон дүнгүүдийн өмнөх оны төсвийн төслүүдтэй ижил задаргааг хийх...
Б.Болор: Популистууд реформ хийдэггүй юм
Сангийн сайд асан Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Тантай сургуулийн танхимд уулзахад нэг л сонин байна. Багшийн ажил мэдээж сайхан, гэхдээ улс төрийн амьдралаасаа холдоогүй биз дээ?
-2016 оны сонгуулиас хойш хувийн амьдралдаа нэлээд анхаарч байна. Би багадаа багш болохыг мөрөөддөг байсан. Энэ л сонирхол мөрөөдлөө биелүүлж өөрийн төгссөн сургуульдаа багшилж байна. Үдээс өмнө бүтэн хичээлтэй байдаг. Өөрийгөө завгүй байлгах, улс төрөөс жаахан хөндийрсөн үедээ хийе...
Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөөр нийтийн сонсгол хийх хүсэлтээ албан ёсоор өргөн барилаа
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачилгаа УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сангийн яам УИХ-д төсвийн тухай хуулийг өргөн барихдаа мэдээллүүдээ тийм ч дэлгэрэнгүй өгөөгүй. Тиймээс Төсвийн Зарлагын хяналтын дэд хороо төсвийн зарцуулалт нэг бүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хуралдсан. Энэ хуралдаанаар гишүүдээс хоёр асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ онд бид анх удаа...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
1kmh
20%
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -










































