Нийслэлийн барилгын салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал дүгнэлтээ нэгтгэн дээд шатны байгууллагад хүргүүлэхээр болжээ
Нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, авлигыг бууруулах чиглэлээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд “Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Иргэд орон сууцны чанарын талаар нэлээд шүүмжлэлтэй хандах болсон. Хажуу айлынхаа...
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Хархорум хотын төлөвлөлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөлттэй газар дээр нь танилцлаа.
Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн кластер, 4800 га-д...
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт зэвсэгт хүчний 342 дугаар ангид ажиллалаа
Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай санал сэтгэгдлээ хуваалцан, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.
Тус ангийн Хүндэт харуул Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг угтан авч, ангийн захирагч, хурандаа Д.Зоригтсайхан ангийн товч түүх, бүтээн байгуулалтын танилцуулга хийж, ангийн байрлал, үйл ажиллагаатай танилцуулав.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцуулав.
Тэрээр "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20...
Инфляц 0.3 хувиар нэмэгджээ
Монголбанк инфляцын түвшинг зорилтот хэмжээнд хүргэхийг зорьж байна.
Инфляц өнгөрсөн сард 9.1 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ жил цалин, тэтгэвэр, цахилгааны тариф өссөн шалтгаанаар инфляц зорилтоос дээш байх эрсдэлтэй байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа "Төв банкаас инфляцыг хамгийн ихдээ найм байна гэж үздэг. Энэ жил инфляц хэдийн 9...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их...
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
“Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө...
Энэ хавар 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 8-ны өдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын бэлтгэл ажил” сэдвээр мэдээлэл хийв.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хувьд улсын хэмжээнд 2025 онд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 360.7 мянган га-д, төмс 20.1 мянган га-д, хүнсний ногоо 18.8 мянган га-д,...
Цахилгаан халаагуур болон хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах талаар хэлэлцлээ
НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр танилцуулж, хуралдааныг эхлүүлэв. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийнөрх...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
2kmh
40%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -










































