Хүн бүр сонирхдог ч тэр бүр зориглон ордоггүй шүхрийн салбарт томилогдсон минь албандаа эргэлтгүй зүтгэхийн эхлэл болсон
“Хязгааргүй мөрөөдлийг тээж, түүнийхээ төлөө өөрийгөө дайчлан, хичээж байгаа хүн бүр хамгийн “үзэсгэлэнтэй” харагддаг. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг. Өнөөдөр биш ч маргааш нь заавал биелдэг юм, зорьж л чадвал хэмээн ярих дэслэгч Энхмэндийн Ширнэнг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Тэнгэрийн цэнхэр мандалд дүүлэн нисэх зоригт шонхор, энхийг сахиулагч, спортын олон төрлийн амжилтын эзэн тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын захирагч, шүхрийн...
Алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулсан "Аврагч гудамж"
Алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Аврагч" гудамжийг Өлгий сумын 13 дугаар багт байгууллаа.
Тус гудамж нь 120 метр урттай бөгөөд “Аврагчийн хөшөө”-г сүндэрлүүлж, явган хүний замын хэсэгт ногоон байгууламжийг бий болгон, орчны тохижилтыг хийсэн байна.
Агаарын хөлгөөр аврах ажиллагаа явуулах дадлагыг Хөвсгөл нуурт хийв
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа.
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.
Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал...
Х.Нямбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын...
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй...
Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
“МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”
Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг...
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
Төрийн...
37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав
Өнгөрсөн хоногт орсон борооны улмаас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэр, хашаа усанд нийт 28 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.
Тодруулбал айлын гэр, хашаа усанд автсан 17, машин урссан 4, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан зэрэг дуудлагатай байв. Үүнээс 18 дуудлага дээр нийт 126 алба хаагч, 44 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 486,5 тн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
0%
Пүр
-15
°
Баа
-14
°
Бям
-12
°
Ням
-18
°
Дав
-23
°
- Advertisement -


































