-16.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Онцлох

Featured posts

Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага алдсан авто замын компаниудыг хар жагсаалтад оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь  өглөөний уулзалтын зорилго болохыг тодотгов. Авто...

Баянгол дүүргийн газар нутагтай тэнцэхүйц хэмжээний цэнгэг усыг бохирдуулахаас урьдчилан сэргийлж, эко системийг хамгааллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд  үргэлжилж байна. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хатгал тосгон орчимд нуурын эргээс 428 метр зайтай, 36,8 метрийн гүнд 2016...

Japan Airlines-ийн анхны нислэгээр 128 япон жуулчин Монголд ирлээ

Japan Airlines (JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. Анхны нислэгээр 128 япон жуулчин Монгол Улсад ирсэн байна. "Чингис хаан нисэх буудал бол Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын бүтээн байгуулалтаар бий болсон шинэ нисэх буудал. Энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаа нь өөрөө ихээхэн...

NASSUMMIT-2023 ЭХЭЛЛЭЭ

“Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” Улаанбаатар хотод болж байна. Тус арга хэмжээнд Олон Улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцаж байна. Сошиал хуудаснаа олон сая дагагчтай 9 орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай ирсэн ба энэ хугацаанд...

“Залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг энэ жил анх удаа үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Тус чуулга уулзалтын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд ₮64 тэрбумын татвар төлжээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ.  Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад 39,3461 жуулчин ирсэн...

Б.Баярбадрал: Үе, үеийн шилдэг алба хаагч нараасаа арвин их туршлага, мэдлэг өвөртлөн авч, үргэлжлүүлэн өвлүүлэхээр хичээн зүтгэж байна

Аавынхаа ажлын малгайг өмчхөөд тайлдаггүй байсан хүү өнөөдөр Онцгой байдлын албанд 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Хүнд мөртлөө хүндтэй энэ албаны онцлогийг ойлгож, дурлаж яваа түүний хүсэл мөрөөдөл ааваас нь эхлэлтэй ч өөрийн хичээл зүтгэлээр өнгөлж явна. Түүнийг Б.Баярбадрал гэдэг. Тэрбээр Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байгаа ахлах ахлагч...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны II хуралдаан болж, Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон,...

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцжээ

”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.  ”Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй:- Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой ба олон улсын болон дотоодын тогтмол...

“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
71%
5kmh
40%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-14 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ