-32.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 30, 2025

Онцлох

Featured posts

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтыг хэлэлцэнэ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан...

Улсын хэмжээнд 16.3 мянган тонн өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16.3 мянган тонн өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-ны байдлаар аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 3 мянган тонн өвс, 1 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 33 хувь, тэжээлийн 30 хувийг зарцуулжээ. Малчдын түвшинд 9 мянган тонн...

Цахим арилжааны туршилтаар 12.8 мянган тонн нүүрс борлуулав

Манай улс ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсний экспортын арилжааг нээлттэй, ил тод зарчмаар цахимаар хийж худалдахаар болсон. Бэлтгэл ажлын хүрээнд дээрх арилжааны туршилтыг “Энержи ресурс” ХХК анхлан хийгээд байна. Тодруулбал, тус компани Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан 12.800 тонн баяжуулсан нүүрсийг хил нөхцөлөөр гаалийн терминал дээрээс нэг тонныг нь 187 ам.доллароор борлуулжээ. Туршилтыг спот гэрээний дуудлага...

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс.. Монгол Улсын Их...

Шинэ автобуснуудыг нэгдүгээр сард багтаан үйлчилгээнд явуулна

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20  автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь...

Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцууллаа.   Төсвийн орлогоо бие...

Бондуудын 11-12 хувийн хүүг 8 хувьд буулгаж чаджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай гаргаж, амжилттай арилжсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.  Олон сар бэлтгэсний эцэст нэг өдрийн дотор ам.долларын бондын арилжаа хийж 138 хөрөнгө оруулагчаас 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэснээр 11-12 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондын 650 сая ам.долларын хүүг 8 хувь руу буулгасныг дуулгав. АНУ-ын Төв банкны хүү нэг хувьтай байхад...

Б.Жавхлан: Улсын төсвийн тэнцлийн алдагдал 3 хувиар буурч гарлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Өнгөрсөн оны Монгол Улсын төсөв ДНБ-ийн 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан. Гүйцэтгэлээр эдийн засгийн идэвхжил, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсныг дурдлаа. Тодруулбал, ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх алдагдал 2.1 хувь...

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны хүрээлэнгийн газар онцгойлон анхаарууллаа. Энэ сарын 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна. 2023 оны...

Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, үүний улмаас айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Иймд халиа тошин үүсэж буй байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ аван ажиллаж буй юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-32.9 ° C
-32.9 °
-32.9 °
68%
1kmh
4%
Лха
-15 °
Пүр
-12 °
Баа
-14 °
Бям
-15 °
Ням
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ