Агаарын хөлгөөр аврах ажиллагаа явуулах дадлагыг Хөвсгөл нуурт хийв
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа.
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.
Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал...
Х.Нямбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын...
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй...
Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
“МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”
Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг...
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
Төрийн...
37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав
Өнгөрсөн хоногт орсон борооны улмаас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэр, хашаа усанд нийт 28 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.
Тодруулбал айлын гэр, хашаа усанд автсан 17, машин урссан 4, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан зэрэг дуудлагатай байв. Үүнээс 18 дуудлага дээр нийт 126 алба хаагч, 44 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 486,5 тн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон иргэд хоорондын,...
“УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.
Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
2kmh
0%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -


































