Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа.
Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн...
Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.
Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Өнөөдөр зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн...
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс сулран, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул нийслэл, дүүргийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан,...
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна
Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн...
Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа.
Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад...
Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх ээлжит уулзалтаа Ерөнхий сайд Дамбадаржаад хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцдаг. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс...
Зудын гамшгаар 3.1 сая толгой мал хорогдоод байна
Улсын Онцгой комиссоос цаг үеийн ээлжит мэдээллээ хийв.
Хэвлэлийн хуралд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар оролцсон юм.
Т.Баярхүү дарга хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айлыг нүүлгэн шилжүүллээ. Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн алба мэргэжлийн ангиас өнгөрсөн өдрүүдэд 3963 малчин өрхийг түлээ...
Цас, зудтай сумдад туулах чадвар сайтай автомашин олгож эхэллээ
Зудтай нутгийн малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашин олгож эхлэв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу хаваржилт хүнд байгаа орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл,...
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
0kmh
20%
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -



































