Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж...
Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах махны чиглэлийн тахианы аж ахуйн “Баялаг тахиа” ХХК-д ажиллав.
Тус компани нь “Махны чиглэлийн тахианы аж ахуйн цогцолбор”-ын төслийг 2022 онд эхлүүлж, 2023 оны 06...
Монголын говьд Дубайн “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллана
Засгийн газраас зарласан “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Дубайн аялал жуулчлалын салбарынхантай туршлага солилцон, Монголын говьд “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
Монголын говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад нарыг хүлээн авч уулзсан юм.
371 км дулааны шугам засварлалаа
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд нэг, хоёрдугаар сард тендерийн материал бэлтгэж, дөрөвдүгээр сард холбогдох байгууллагуудтай засварын ажлын графикийн төлөвлөгөөгөө батлуулан, тавдугаар сарын 1-нээс засварын ажлуудаа хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар их засвар, хөрөнгө оруулалтын нийт 17 төрлийн 2300 гаруй...
“Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна
Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан “Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна. Тус үзэсгэлэнг GRAND TOUR-2023 Аялал жуулчлалын Улсын олимпиадын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан шилдэг 20 оюутанд ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шилдэг оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог болсон.
Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил 20 шилдэг оюутныг шалгаруулж, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ шагналыг гардууллаа.
Өнгөрсөн жил 10 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус...
Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа
Манай хоёр улсын Онцгой байдлын салбар дахь харилцаа 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд...
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцож, нийт бүрэлдэхүүнд хандан амжилт хүссэн юм.
Хүнсний ногооны 40.1 хувийг хурааж аваад байна
ХХААХҮЯ-ны ургац хураалтын явцын мэдээллээр, улсын хэмжээнд есдүгээр сарын 25-ны байдлаар 19.2 мянган га талбайгаас 26 мянган тонн үр тариа хурааж аваад байна.
Тодруулбал, 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаанбуудай, 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс, 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо, 7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн ургамал, 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал тус тус...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
66%
1kmh
0%
Ням
-17
°
Дав
-20
°
Мяг
-17
°
Лха
-17
°
Пүр
-14
°
- Advertisement -










































