-15.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Онцлох

Featured posts

“Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа”

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:  -Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус,...

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг...

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эздийг шалгарууллаа. Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх болон өндөр оноотой төгсөгчдийг тус мэргэжлээр элсүүлэх зорилгоор шилдэг 20 оюутанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлэг олгох юм.  Шагналыг 2023 оны 09...

Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа

Онцгой байдлын байгууллагын “Залуу ахлагч нарын цугларалт-2023” үргэлжилж байна.  Ахлагч нар өнөөдөр “Хувь хүний манлайлал” сэдвээр лекц сонсохоос гадна Монгол Улсын Шадар сайдтай уулзав. Энэ үеэр ажил, амьдрал дээр тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж санал солилцсон. Мөн Шадар сайд шилдгийн шилдгээр шалгарсан ахлагч нарын шагналыг гардуулсан юм. Шилдэг залуу ахлагч нарын цугларалтад нийслэл болон 21...

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.20) “Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. “Ханжоу 2022” Азийн XIX наадам энэ сарын 23-наас 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Уг наадамд хамгийн олон буюу 45 орны 10 мянга орчим тамирчин оролцож байгаагаараа...

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн...

Онцгой албаны шилдэг ахлагч нар чуулж байна

Онцгой байдлын байгууллагын гол цөм нь ахлагч нар байдаг. Тэд бол эрс тэс цаг ууртай Монгол орны нөхцөлд гал ус, гамшиг ослыг сөрөн ард иргэд, улс эх орноо  хамгаалан тэргүүн эгнээнд бат зогсогч баатрууд юм. Эдгээд баатруудаа урамшуулах, албандаа урам зоригтой ажиллах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Залуу ахлагч нарын цугларалт -2023” Улаанбаатар хотноо болж байна.

Орон сууцны үнэ 7.1 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар өслөө. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ наймдугаар сард 3.72 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.01 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ мөн сард 3.38 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.12 сая төгрөг байсныг Үндэсний...

Архангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, туулах чадвар сайтай УАЗ маркын автомашиныг хүлээлгэн өгөв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Архангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, туулах чадвар сайтай УАЗ маркын автомашиныг хүлээлгэн өгч, тус газрын бие бүрэлдэхүүнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох цаашдын ажилд амжилт хүслээ.

Хүнсний ногоо хураалт 14.4 хувиар нэмэгдлээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд есдүгээр сарын нэгний байдлаар 107.7 мянган тонн хадлан бэлтгэн, 19.5 мянган тонн хүнсний ногоо, 8 мянган тонн төмс хурааж, 2.5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 15.8 мянган тонн буюу 17.2 хувь, хүнсний ногоо 2.5 мянган тонн буюу 14.4 хувиар өсөж, харин төмс 5.1 мянган тонн буюу 39.1 хувь,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
1kmh
40%
Ням
-17 °
Дав
-20 °
Мяг
-17 °
Лха
-17 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ