Азийн алдартай хосууд салжээ
Солонгосын алдарт жүжигчин, Сон Сын Хун БНХАУ-ын жүжигчин Ли Ифэй нар салсан тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Тэд ажлын шахуу хуваариас болж үргэлж хамт байж чадахгүй болсон учир салж, найз хэвээр үлдэхээр болсон тухайгаа олон нийтэд зарласан байна.
Жүжигчин Сон Сын Хун жүжигчин Ли Ифэй нар хос 2015 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд тухайн үедээ хамгийн алдартай хосын тоонд зүй ёсоор тооцогдож байсан юм.
Жүжигчин Сон Сын...
Эрх баригчид зуух "шахах" талаар яриад суух цаг биш л байлтай...
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-аас зээлж ирсэн мөнгөөр юу хийх талаар яриад сууж байна. Өөрөөр хэлбэл, утаатай, утаагүй зуух, сайжруулсан түлш яриад сууж байх юм. Энэ талаараа хэвлэлийн бага хурал хийгээд зуух тараах ажлаа зөвтгөж МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал" гэх зэрэг зүйл яриад сууж байгаа. Тэгвэл саарал ордны гадна ард түмэн ямар асуудалтай нүүр тулаад байгаа талаар яагаад...
Нийслэлийн Засаг даргыг огцруулах эсэх АН-ынхнаас хамаарах нь ээ
МАН-ын хагарал нийслэл дээр ширүүсэх төлөвтэй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 26-нд хуралдаж, агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар хуралдах юм. Гэвч эдгээр асуудлуудыг НИТХ-аар хэлэлцэх нь эрх баригчдад сөрөг оноо авчирна гэж Нийслэлийн удирдлага үзсэнийх үү, иргэдийн хурлынхантайгаа зөрчилдсөн сурагтай.
Ямартай ч МАН-ынхан дотроо зөрчилдсөний улмаас НИТХ 26-ны хурлаараа С.Батболдыг огцруулах асуудлыг хөндөхөөр бэлдэж байгаа гэнэ. НИТХ дахь МАН-ын 31 төлөөлөгч...
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болж байна гэв
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг дэмжих зорилгоор төрөөс ямар бодлого барьж байгаа талаар танилцууллаа. Үүнд:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350.0 сая юанийн...
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн хугацаатай шаардлагын хариуг шаардлаа
Ардчилсан намаас энэ сарын 03-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт нэмэгдсэн татваруудыг цуцлуулах талаар хугацаатай шаардлага хүргүүлсэн. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч дорвитой алхам хийгээгүй, шаардлагад хариу өгөөгүй.
Харин ч бүр шаардлага хүргүүлснээс хойш буюу энэ сарын дундаас эхлэн шатахууны үнэ өсч, зохиомол хомсдол бий болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тиймээс өнөөдөр /2018.01.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс...
Д.Эрдэнэбат: Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно
-Засгийн газар үнийг тогтвортой барих, нэмэгдсэн татваруудаа цэгцлэх цаг тооны тоолуур гүйж эхэлсэн-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.22/ хуралдаж, Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болоод цаг үеийн тулгамдаж буй асуудлаар гишүүдийн байр суурийг сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Улсын бүртгэлийн хуулийн төслүүдийг багцаар нь хэлэлцэх зүйтэй гэв
"Улсын бүртгэлийн багц хууль...
Сэрэмжлүүлэг: Ирэх долоо хоногт хүйтэн -52 градуст хүрнэ
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн эхнээс хүйтний эрч чангарах нь ээ.
Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч...
Л.Болд: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр цоо шинэ зүйл биш
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд /2018.01.19/ Монгол Улсын Ерөнхий сайдын “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд уншиж, танилцууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна:
Эрхэм УИХ-ын дарга, гишүүдээ!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхий сайдын "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо. Хийж...
Ахмадуудын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмлээ
Засгийн газрын хуралдаан боллоо.
Ирэх сараас тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ
Нийгмийн халамжийн тэтгэврийн...
Дээд шүүх О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж, Н.Энхбаяр намын даргаараа үлдлээ
Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргажээ.
МАХН-ын II Их хурлыг өнгөрөгч 12 дугаар сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нар зарлан хуралдуулсан. Тус хурлаар оролцогчдын дийлэнх олны саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг оронд нь сонгосон юм.
Уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
3kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-20
°
Лха
-16
°
- Advertisement -







































