-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Онцлох

Featured posts

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө. Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ, Эрхэм...

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв. Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа.  

Төрийн далбаагаа хүндэтгэн мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн өдрөөр Төрийн далбаагаа Жанжин Д.Сүхбаатарын төв талбайд хүндэтгэн мандууллаа. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандуулсны дараа УИХ-ын дарга Д.Амарсайхан тэргүүтэй УИХ-ын гишүүд, Тамгын газрын удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Хүндэт тэмдэг”-ээр нэг,  “Тэргүүний ажилтан” тэмдгээр 11, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 7 буюу...

Ч.Дэлэгпунцаг: Онцгой байдлын албанд жинхэнэ эрчүүд л тунаж үлддэг

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын усчин, аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцагтай ярилцлаа. Тэр үг дуу цөөтэй ч өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой энгийн нэгэн алба хаагч юм. Ажилдаа чин үнэнч сэтгэлээр ханддаг түүний ярилцлагыг хүлээн авна уу. -Таны ДХИС-д хичээл зааж буй эхний өдөр ярилцахаар ирсэндээ баяртай байна. Багш болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр (2024.11.22) Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Хүний эрхийн үндэсний комисс, нийслэл, дүүргийн холбогдох байгууллагуудын албан хаагчид, хүний эрхийн чиглэлийн төрийн бус...

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аян эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр өнөөдөр (2024.11.22) зохион байгуулж, “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - Шалтаг бүү тооч” уриан дор үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүллээ. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл...

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
40%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ